"Москвагаас ярьж байна" хэмээх дуу хоолойг эргэн дурсахуй

Twitter Print
2018 оны 04-р сар 15-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

“Оросын дуу хоолой” радио станцаас Монгол хэл дээр явуулдаг байсан “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг эргэн дурсаж байна. Цагтаа энэ нэвтрүүлгийн эхлэл хөгжим хангинаж эхэлмэгц сандлаа дөхүүлэн араажав­даа дөхөх хүмүүс олон бай­сан билээ. Социализмын тэр цаг үед Монголчууд бидний бахархал болсон алтан Москвагаас Монгол хэл дээр нэвтрүүлэг бэлтгэж, эх сайхан хэлээр маань хүргэж байсан нь гайхамшиг байв.

Цаг үе гэдэг гольдрилоо солих гол шиг юм даа. Бүтэн нэгэн жарны өмнөөс монгол хэл дээр  мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг цацаж ирсэн "Оросын дуу хоолой" радио станц гэвч гурван жил гарангийн өмнөөс буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс радио сигналаа унтраасан. Энэ нь санхүүгийн нөхцөл бололцоо хүндэрснээс болсон асуудал юм билээ. «Оросын дуу хоолой» радиогийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Наталья Жмай энэ тухай албан ёсоор мэдэгдэж байв.

Албани, Англи, Араб, Бенгал, Болгар, Вьетнам, Герман, Солонгос, Турк, Урду, Хинди, Хятад, Япон зэрэг ЗЗ хэл дээр мэдээ мэдээлэл орчуулан цацдаг “Оросын дуу хоолой” радио станц 1946 онд БНМАУ-д анх үүсэн байгуулагдсанаасаа хойш 67 жилийн нүүрийг үзсэн билээ.

Оросын дуу хоолой радио станц 1970-аад онд Зөвлөлтийн 30 оюутныг монгол хэл дээр радио нэвтрүүлэг дамжуулах зорилгоор МУИС-д бэлтгэж байсан түүхтэй. Москвагаас монгол хэл дээр нэвтрүүлэг бэлтгэдэг редакцид Монголын радиогийн үе үеийн сэтгүүлч, орчуулагч, нэвтрүүлэгч нар ажиллаж Монголын өргөн олон сонсогчдод хуучин ЗХУ болон ОХУ-ын нийгэм, эдийн засгийн бүхий л ололт амжилтыг сурталчилж байлаа. 

Намбарын Энхбаяр Ерөнхий сайд байсан үедээ “Оросын дуу хоолой” радио станцын монгол хэлний редакцид зочлохдоо Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаныг үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус редакцийн ахлах орчуулагч Мария Онджанова болон тусгай сурвалжлагч Ольга Павлович нарыг «Алтангадас» одонгоор шагнаж байсан. Тухайн үед тусгай сурвалжлагч байсан Павлович Ольга Сергеевна сүүлд Монгол хэлний редакцийг ахалж байсан, харин Монголын радиогоос нэвтрүүлэгч С.Лхагвасүрэн, Д.Сайнтод, З.Алтантуяа нар, мөн орчуулагч С.Эрдэнээ “сүүл мушгин” үлдэж байсан билээ.

2012 оны сүүлчээр MNC телевизийн сурвалжлах баг сэтгүүлч Ц.Мөнхбаярын удирдан хэрэгжүүлсэн "Нэг дэлхий" төслийн хүрээнд "Оросын дуу хоолой" радио станцийн Монгол хэлний редакцид хүрэлцэн очиж "Москвагаас ярьж байна” гэсэн тусгай нэвтрүүлэг бэлтгэж байсан юм.

Арванхоёрдугаар сарын дундуур тэр цаг үед нас дээр гарсан нэвтрүүлгийн сүүлчийн дуу хоолой сонсогдож байж дээ. Энэ нэвтрүүгийн бичлэгээс сонирхуулъя. Танил дотно дуу хоолойгоо та эндээс дахин нэг сонсох болно.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.84) 2018-04-13 12:20
      • 0
      • 0

      Путинээс болсон шүү дээ өөр юу байдгийн оросууд мөнгөтөй байна

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.62) 2017-02-14 18:22
      • 0
      • 1

      Миний дуртай радио станц байсан юм Санхүүгийн асуудал биш Путин Монголд их дургүй хүн шүү дээ Манайхан далдагнаж долигнож урааа гэдэг болохоос...

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.245) 2016-03-02 19:22
      • 0
      • 1

      Оросын дуу хоолойн Монгол хэлийг Путин хасаад удаж байна

      Хариулах