“Арвис” сургуулийнхан манлайлагчаа тодруулав

Twitter Print
2016 оны 03-р сар 02-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй орны 3000 орчим сургуульд хэрэгжиж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн төрийн болон хувийн өмчит хэд хэдэн сургууль 2015 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлжээ. Хүүхэд бүрийг өв тэгш хөгжүүлэх нь уг хөтөлбөрийн зорилго бөгөөд Олон улсын түвшинд өндөр үнэлгээ авч, цар хүрээгээ улам тэлсээр байгаа юм.  

Тус хөтөлбөрийн анхлан хэрэгжүүлэгч “Арвис” дунд сургуулийн сурагчид өөрсдийн сурсан зүйлээ эцэг эхчүүд болон багш нартаа тайлагнав. “Манлайлал” сэдэвт нээлттэй өдөрлөгт хүүхдүүд аав, ээж, ах, эгчтэй оролцсон юм. Өдөрлөгт ирсэн эцэг эхчүүд “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийн талаар өндөр сэтгэгдэлтэй байв. “Бяцхан манлайлагч” хөтөлбөр нь сурагчдыг хамгийн идэвхтэй арга болох өөрийн үнэ цэнийг олоход сургадаг онцлогтой.

Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдний бие даасан чадварыг хөгжүүлж, хариуцлагатай, эрдэм боловсролтой зөв хүн болоход туслах нь манай боловсролын салбарын тэргүүн зорилго. Энэхүү зорилготой дээрх хөтөлбөр нийцэж байгаа аж. Боловсролын салбарт дутагдаж буй хувь хүний төлөвшлийг цогцоор шийдэх дээрх хөтөлбөр нь хүүхдүүдэд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тухайлбал “Арвис” дунд сургуулийн 11-дүгээр ангийн сурагч О.Булган-Эрдэнэ ирээдүйн зорилгоо тодорхойлж, мэргэжлээ сонгожээ. Мөн түүний хувьд сурлагын амжилтаа дээшлүүлж, хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт нь эрс сайжирсан гэж хэлсэн юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.