Үндэсний номын сан 95 нас хүрлээ

Twitter Print
2016 оны 03-р сар 02-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн МАН+МАХН-ынхан нам байгуулагдсаныхаа 95 жилийн ойг хамтран тэмдэглэсэн бол өнөөдөр Үндэсний номын сангийн хамт олон 95 жилийн ойн баяраа тэмдэглэх ажээ. Монголдоо хамгийн том Үндсэний номын сангийн хамт олон баярынхаа үйл ажиллагааг нээж нэгэн чухал мэдээлэл түгээх гэж байгаа нь тэдний зүгээс 2016 оны турш 95 бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай аж.

Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болох нээлтийн арга хэмжээнд Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамны удирдлага, бусад номын сангийн удирдлага болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, Ардын уран зохиолчид оролцох юм байна.

Үндэсний номын сан шинэ цахим хуудастай болсноос гадна Олон улсын номын сангийн программыг хэрэгжүүлж эхэлснээ танилцуулж, энэ өдрийг “Ертөнцийг харах цонх”-ны баярын өдөр болгох гэнэ. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.