Монгол улс нүүрсний технологийн шинэчлэл дээр Хятадтай хамтран ажиллана

Twitter Print
2016 оны 03-р сар 02-нд 08:18 цагт
Мэдээний зураг,

Сайд Н.Батцэрэг БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чень Зининтэй хийсэн уулзалтынхаа дараа яамны харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны газар /FECO/-т зочиллоо. FECO төв нь17 хэлтэс, 230 ажилтан түүнээс 80 гаруй хувь нь аспирантууд ажилладаг үндэсний хэмжээний байгууллага юм байна.

БНХАУ-ын Байгаль Орчны яамны харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Чен Линг: Хятад улсын байгаль орчны өнөөгийн асуудал хамгийн тулгамдсан хүндрэлтэй асуудал болоод байгаа. Тэрбум 300 сая хүн амтай Хятад орны хувьд хөгжиж байгаа орон ч гэсэн Европын хэмжээнд очих хүртэл хүндрэл их харагдаж байна. FECO төв дэлхийн 10 гаруй улстай хамтран ажилладаг хэдий ч сүүлийн үед гадны улс орны тусламж багасч байгаа учраас өөрийн улсын дотоод нөөц бололцоогоо ашиглан дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хятад улс эрчим хүчнийхээ 57 хувийг түүхий нүүрснээс гарган авч байна. Агаарын бохирдол өдөр ирэх тусам маш ихээр нэмэгдэж байна. Тиймээс Сибирийн хүйтэн агаарын урсгал, Монголын салхийг их хүлээдэг. Бид бүхэн нүүрсний халаалтын үйлдвэрлэлд шинэчлэл хийж 5-10 жилийн хугацаанд нүүрсний халаалтыг хааж цахилгаан ашиглана. Гэхдээ бүс нутгийн дулааныг ашиглан цахилгаан халаалтыг нэвтрүүлнэ. Манай хоёр улсын хувьд байгаль орчин, ус агаар, хөрснийтомасуудалдээр бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллана. FECO нь олон улсын конвенцийн хүрээнд озоны давхаргыг хамгаалах, химийн хортой бодисыг устгах тал дээр ч мөн харилцан хамтран ажиллах бүрэн боломжтой.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Нүүрсний салбарын технологийн шинэчлэл дээр харилцан хамтран ажиллах хүсэлтэй байна. Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, ашиглах мэдээлэл солилцоход танай байгууллагатай хамтрах боломж бүхий л талаараа байна. Мөн химийн гаралтай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, устгалын тал дээр мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө, мэдээлэл солилцох, технологийн зардлыг бууруулах, нутагшуулах шаардлагатай байна. 

БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны газар /FECO/-т зочилсон Н.Батцэрэг сайдын айлчлалаар нүүрсний салбарын технологийн шинэчлэл, уул уурхайд ашиглагдаж байгаа химийн хортой бодисын устгал тээвэрлэлтийн тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.