Өдөр тутмын хэрэглээ болсон жинсэн өмднийхөө тухай аль хир мэдэх вэ

Twitter Print
2016 оны 03-р сар 01-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Цэнхэр өмдний “төрсөн он сар” багагvй маргаантай байдаг бол харин анх оёсон хvнийх нь нэрийг өдгөө хvн бvхэн сайн мэддэг. Хэдэн зуун сая хvний өмдний ард тэр хvний нэр бичээтэй байдаг болохоор юу гэж мартах вэ?    

Германы Баварийн Баттен-хейм хэмээх бяцхан хотод vнэн сvжигт иудейн еврей Штрауссынхний гэрт нэгэн бяцхан хөвгvvн мэндлэхэд Леви хэмээх нэр өгснөөр жинсний тvvх анх эхэлжээ. Тэр хөвгvvн бага насандаа оёж хатгахыг гаргуун сурсан бөгөөд хожим нь тэр эрдэм нь тэгж их хэрэг болно гэж төсөөлөө ч vгvй явжээ. Тэр 18 настайдаа Америкийг зорьжээ. Америкчууд тvvнийг Ливай Страусс хэмээн дууддаг байж. Мань эр эхлээд Нью-Йоркт барааны бяцхан дэлгvvр ажиллуулж байсан нагац ах нарыгаа бараадаж байснаа, алтны галзуурал эхлэнгvvт, адал явдал, алтны араас хошуурагч мянга, мянган хvний араас Невадаг зорилоо. 1850 онд тvvнийг тэнд очиход хvмvvс алт угаан ид бужигнаж, жилийн дараа тэндээс бvр ч их алт олдсон. Харамсалтай нь Ливайд юу ч оногдсонгvй, тэр нэг ч грамм алт угааж чадсангvй. Гэхдээ тэндээс насан туршийнхаа ажлыг олжээ.  Алт угаах бус, харин юм оёж, шидэх тийм нэгэн ажил. Нью-Йоркт байсан ах нар нь түүнд онгоцны далбааны хvрэн брезентэн даавуу өгч явуулсныг мань эр майхны материал хэмээн алт угаагч нарт зарах гэж vзжээ. Гэвч маань эр удалгvй хөлөг онгоцны далбаагаар майхан бус, өөр юм хийх шинэ санаа сэдэв.   

Vнэхээр ч алтны хайгуулчдын хамгийн хэцvv, хамгийн амархан урагддаг хувцас нь өмд байлаа. Өдөржин халуун элс, чулуу, шороонд ажиллана. Хvйтэн усан дунд зогсоод байхаар ямар өмд тэсэх вэ дээ, дороо л урагдчихна. Гэтэл тэр vед эр хvний өмдийг тун vнэтэй ноосон даавуугаар хийдэг байсан бөгөөд тэр бvр шинэ өмд авч өмсөөд байх тэнхэлтэй улс цөөхөн байж. Тийнхvv Ливай Страусс хөлөг онгоцны далбаагаар өмд, богино хvрэм оёж vзэхээр шийдэв. Анхныхаа брезентэн өмдийг 1850 онд оёж, тэр дороо ахдаа мэдэгдлээ. Дэвид Стерн бага дvvгийнхээ шинэ бизнесийг дор нь “шvvрч”. Сан-Францискод брезентээр ажлын хувцас оёдог оёдлын жижиг vйлдвэр, бяцхан дэлгvvр нээв. Жилийн дараа 150 жил нэр алдар нь vл бvдгэрэх Levi Strauss & Со нэртэй компани байгуулагдлаа.   

1853 онд Levis пvvсийн анхны оригинал жинсэн өмд худалдаанд гарчээ. Тун удалгvй Невадагийн алтны хайгуулчдын бяцхан тосгонд жижигхэн байшинд суугч бага Ливай захиалгаа дийлэхээ болилоо. Алтны хайгуулчид ч гарын ая даах овоо бөх өмдний тухай сураг дуулжээ. Өдөржин халуун хvйтнийг тоолгvй шороотой ноцолдож, шөнө нь ч шороон дээр хөрвөөж, хатуу бvхнийг дан биеэрээ туулагч тэдний хувьд бөх өмд, сайн хувцас шиг хэрэгтэй юм байсангvй. Бас тэд мөнгө бус алт олдог улс байсан болохоор дөмөг хувцсанд мөнгө vл хайрлана. Алтны хайгуулчид тvvний өмдийг Ливайгийн өмд хэмээн нэрлэжээ.   Тийнхvv бvтээсэн өмдөө Ливай Страусс 20 жилийн дараа зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, шинэ бvтээлийн патенттай болгов. Тэр vед америкчууд брезентэн өмдийг жинс гэж нэрлэдэггvй, зvгээр л Деним гэдэг байж.

Өнөөдөр ч Америкт жинсэн өмдийг нь Jeans жинсэн даавууг нь Denim гэж нэрлэдэг. Тийнхvv он жилvvд хуучирсаар Ливайсийн хуучирдаггvй бидний өмсөж буйтай адилхан өнгө, хийц, хэлбэртэй болсоор байлаа. 1860 онд жинс бяцхан гуулин товчнуудтай болов.  Бас арынхаа хоёр халаасан дээр бvргэдийн жигvvрийг бэлгэдсэн хос ил оёотой болов. Тvvнээс гурван жилийн дараа бvсэн дээр нь Ливайс жийнсийг зад татахаар цанхаалдаж буй хоёр морийг дvрсэлсэн, тэгш өнцөгт ширэн чимэг тавьж эхлэв. Тун удалгvй “501 дvгээр загвар” хэмээх шинэ vгийг хvмvvс хэлдэг, мэддэг, хэрэглэдэг болов.

Ер бусын мөртлөө амар, дулаахан. ямар ч ажил хийхэд эвтэйхэн энэ хувцас төдөлгvй Америкийн цэргийнхний сонирхлыг татав. Америкийн армийн хувцасны хангамж хариуцсан бригадын генөрал Леонард Вуд армийн инженер, техникийн ажилтнуудад зориулсан хувцас зохион бvтээж нийлvvлэхийг Ли-гээс хvсчээ. Удалгуй жинсэн комбинзон, Levis өмд шиг олны анхаарлыг татаж эхэллээ.   

Levis-тай адилхан жинсэн өмд нийлvvлэхэд ч болохгvй юм vгvй болов. Гагцхvv Levis-аас ялгарахаар өөр, хvн гайхмаар, эрхгvй анзаармаар тийм нэгэн содон зvйл хэрэгтэй байлаа. Өрсөлдөөн шиг хөгжлийг гайхамшигтай урагшлуулдаг зvйл vгvй болохоор тийм юм олдолгvй яахав. Тэр нь 1926 онд анх гарч ирсэн Lee’s пvvсийн жинсэн өмдний цахилгаан товч. Гэхдээ эгэл жирийн олон тvмэн төмөр цахилгааныг бvрэн дvvрэн хvлээн зөвшөөртөл бас ч 13 жилийн хугацаа өнгөрчээ. Ямартай ч 1939 онд “Алхаж явахад амар” нэртэй зар сурталчилгааны дараа Lee Америкийн ажлын хувцасны томоохон vйлдвэрлэгч болж чадсан юм. Тэр реклам нь жинсэн өмд өмсөөд урамтайяа зэрэгцэн алхаж яваа албан хаагч ажилчин, цэрэг, малчин, хvvхэд, жуулчин зургаан эр хvнийг дvрсэлсэн зурагтай байлаа. Гэхдээ Lee-г ингэж хичээж байхад хуучны  туршлагатай Levis юу гэж алмайрч суухав.

Жинс нэг хэсэг эрх чөлөө хараат бус байдлын илэрхийлэл болж чадсан. Баруунд 50-иад оны сvvлчээр Мерилин Монро хvртэл биеэ барьсан жинс өмссөн дэлгэцнээ гарч эхэлсэн бөгөөд жинс тэр vеэс дэлхий ертөнцийн өдөр тутмын хувцас болон хувирчээ. Техник, технологийн хувьсгал тvргэсч хөгжил гvнзгийрэнгvvт жинсний даавуу зөөлхөн, цэвэрхэн, “гоё” цайрдаг болж, хvйс, нас, нийгмийн байдал, шашин шvтлэг vл харгалзан хvн бvхэн өмсдөг хувцас болсон юм.  Ингээд жинсний тухай хэд хэдэн сонирхолтой баримтыг дурдая. 

  • Жинсийг хийдэг материалыг “деним” гэнэ.

  • Жинсийг буддаг сонгодог будгийн “индиго” гэнэ.

  • Жинс нь итали хэлний “женова” гэх үгнээс гаралтай.

  • Хамгийн анх XVI зуун Италийн Генуягаас Их Британид нэгэн бат бөх материал /деним/ орж ирснээр түүгээр өмд хийж эхэлжээ. Анх хийсэн өмдөө Европчууд “жейн” мөн “жин” хэмээн нэрлэдэг байжээ.

  • Дэлхийн II дайны үед жинс нь жинхэнэ моодонд орж эхэлсэн. Зарж борлуулахаас илүүтэй цэргийн зориулалттай олон төрлийн хувцас хийж эхэлжээ.

  • 1950-иад оны сүүлээр Жон Озборн жинсэн өмдний “битник” хэмээх загварыг гаргасан даруйдаа залуусыг байлдан дагуулах болсон. Гэхдээ сургууль болон албан газар “битник”-ийг өмсөх хориотой байжээ.

  • ЗХУ-д 1958 онд болсон Олон улсын залуучуудын Их наадмын үеэр анх жинс орж иржээ.

  • 1970-аад онд хиппичүүд өөрсдийн эрх чөлөөг тунхаглан жинсээр далбаа хийдэг болжээ.

  • 1960-аад онд Луи Ферро жинсэн хувцсыг дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлөхөөр болгосноос хойш дэлхийд зартай Александp Маккуин, Каpл Лагеpфельд, Жан-Поль Готье нарын бүтээлд жинс томоохон байр суурь эзэлж эхэлжээ.

  • Дэлхий дээр жинсэн өмдийг өмсөж, хэрэгдэхийг хориглодог цорын ганц орон байдаг нь Хойд Солонгос улс.

​mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.