Ш.ЭНХИЙН-ОД "Бэлгэдлийн шигшээд" нэрлэгдэв

Twitter Print
2023 оны 03-р сар 08-нд 07:47 цагт
Мэдээний зураг,

Ш.ЭНХИЙН-ОД "Бэлгэдлийн шигшээд" нэрлэгдэв

"Дэйтон" их сургуулийн сагсанбөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman (шинэ оюутан буюу 1-р курсын) оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгджээ.

Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглосон бөгөөд эдгээр шинэ тоглогчдын дундаас Ш.Энхийн-Од маань ийнхүү шилдэг таван тоглогчийн тоонд багтлаа.

116 жилийн түүхтэй , эгнээндээ 1281 их сургууль, коллежийн нэгтгэдэг Үндэсний оюутны спортын холбоо буюу NCAA ( National Collegiate Athletic Association) -ийн сагсанбөмбөгийн нэгдүгээр дивизионд энэ улирлаас тоглон монгол хүний анхны " мөрийг" гаргасан Энхийн-Од маань шинэ шинэ түүхийг бичсээр л...

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.