Өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ

Twitter Print
2016 оны 02-р сар 29-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын УАШТ-ий нээлт өчигдөр 15.30 цагаас болно. Өчигдөр "Хүннү молл"-д эхэлсэн тус тэмцээний аваргууд ирэх сарын 3-ны өдөр тодорно.

Тэмцээнээс ангилал тус бүрт АЛТАН медаль авсан нийт 12 шатарчин 4 сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн Өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрх авна. Мөн МӨНГӨ, ХҮРЭЛ медаль авсан нийт 24 шатарчин Ази тивийн аварга Өсвөрийн шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох эрх авна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.