Оскарын улаан хивсэн дээрх чамин гангараа

Америкийн Академийн хамгийн том шагнал гардуулах ёслол “Оскар”-ын наадмын улаан хивсний ёслол Лос Анжелес дахь Долби театрын гаднах талбайд эхэллээ. Хэн бүхний харааг булаасан одод дээгүүр нь алхдаг энэхүү “Оскар” улаан хивс нь 250 метр бөгөөд нэг өдрийн түрээсэнд нь 30 мянган ам.доллар төлжээ.

Энэ удаагийн наадамд холливудын 100 гаруй алдартан шилдгийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд уг ёслолд хүрэлцэн ирсэн нэр хүндтэй уран бүтээлчид улаан хивснээ ямар даашинзаар гангарсныг доорх зурагнуудаас хүлээн авна уу.