Ё.Баатарбилэг: Соёлын гурван том байгууллагыг буулгахгүй, засварлана

Twitter Print
2020 оны 01-р сар 13-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл ѳглөө. Тэрээр УДБЭТ, УДБЭТ, Үндэсний ном сангийн барилгыг нурааж, буулгахгүй харин 2020 оны төсөвт суусан 6 тэрбум төгрөгөөр засвар хийнэ гэв.

Тэрээр “Би өнгөрсөн аравдугаар сард Байгалийн түүхийн музей дээр мэдэээл хийхдээ хэлсэн. ДБЭТ, УДЭТ, Төв номын санг шинэчлэх ажлыг зогсоолоо. Маш их улс төржиж байна гэдэг мэдээлэл хийсэн. Өнөөдөр энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Тухайн үед дээрх гурван байгууллагын ажилтнууд хэвлэлийн хурал хийн манай салбарт оруулж ирж байсан хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа нь буруу, энэ ажлыг үргэлжлүүлж өгөөч. Тоног, төхөөрөмжийн шинэчлэл, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах гээд олон асуудлууд байгаа. Соёлын салбарт сүүлийн олон жил хийгдээгүй энэ ажлыг зогсоомооргүй байна гэсэн хүсэлт тавьсан. 

2020 онд барилга болон тоног төхөөрөмж, тайз дэлгэцийг засах хоёр тэрбум төгрөг суулгасан. Энэ долоо хоногт Төв номын сангийн барилга, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрт ажиллана. Гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна.

Улсын төсөвт эдгээр гурван байгууллагын шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж заасан.

Дуурь, бүжгийн эрдмийн театр болон Улсын драмын эрдмийн театрууд өмнө нь засвар хийлгэе гээд зургуудаа гаргаж байсан. Үүнд манай мэргэжлийнхэн үнэлэлт дүгнэлт өгнө" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.