Сонгуулийн зардлын хэмжээг зарлана

Twitter Print
2016 оны 02-р сар 29-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар зарлах хуулийн хугацаанд өнөөдөр дуусч байгаа. Тиймээс улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс 2016 оны сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг өнөөдөр Үндэсний аудитын газраас зарлах юм байна.

Энэхүү хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан шинэ хуулиар Үндэсний аудитын газраас тогтоож, зарлахаар болсон юм.

Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн 2012 оны сонгуулийн сурталчилгаа, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэг нам эвсэл 9.6 тэрбумыг зарцуулна гэж зааж байжээ. Харин энэ удаад эдийн засаг хүндэрсэн, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталгаа хийх хугацаа, хамрах хүрээг харьцангуй хумисантай холбоотойгоор дээрх мөнгөний хэмжээг багагүй бууруулна гэдгийг албаныхан хэлж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.