Тавхан минутын дотор цусны даралтыг бууруулах Хятадын уламжлалт арга

Twitter Print
2017 оны 09-р сар 11-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Артерийн даралт ихсэх нь орчин үед хүмүүст нийтлэг тохиолдох болжээ. Энэ нь нойргүйдэл, тамхи татах, архи уух, стресст орох, давс ихтэй хүнс хэрэглэх, илүүдэл жин гээд олон учир шалтгаанаас үүдэлтэй. 

Даралт байн байн ихсээд байвал юуны түрүүнд хоол ундаа зохицуулах, амьдралын хэв маягаа өөрчлөх болсны дохио юм. Эдгээр зүйлдээ анхаарлаа ч хүний нас өндөр болохын хирээр даралт ихсэх хандлага ихсэх нь бий. 

Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, даралт бууруулах төрөл бүрийн аппарат сэдэгчид их байвч энэ нь түр зуур аргацаах хэмжээний зүйлс байх нь олонтаа. Зарим үед эм биш хор болж байнга хэрэглэхгүйгээр даралтаа буулгаж чадахгүйд хүрч эм, аппаратнаас байнгын хамааралтай болгох нь байдаг. 

Хятадын уламжлалт анагаах ухааны байгалийн аргаар цусны даралтыг бууруулах энэхүү арга нь хүний биед ямар ч муу нөлөөгүйгээр богино хугацаанд даралтыг бууруулах чадвараараа орчин үеийн анагаах ухаанд ч гайхагдаж байгаа гэнэ. 

Энэ аргыг хэрэглэхэд танд ердөө артерийн даралтыг буулгах гол судас бүхий нүүрнийхээ судлыг л олох нь чухал бөгөөд тэр хавьдаа зөөлөн иллэг хийснээр даралтыг хэдхэн минутын дотор буулгаж чадах юм. Доорхи зураг танд зөв судлыг олоход туслана. 

Хэрхэн хийх вэ?

1 ба 2 дугаарын цэг

Зурагт үзүүлсний дагуу чихний омгийн доохон хэсгээс эхэлж чигээрээ эгэм хүртэл явна. Энэ шугам дагуу хүчтэй даралгүй хурууныхаа өндгөөр зөөлөн дарах маягаар илэн доош буулгах хөдөлгөөн хийнэ.  

Энэ хөдөлгөөнийг хоёр талдаа зэрэг хийх ба 10 удаа хийнэ.  

3 дугаарын цэг

Дараагийн шугамын эхлэх цэг буюу судал чихний омгоос чанх урагш чигт 1 см орчим зайд байрлана. Тухайн цэгт тойрог хөдөлгөөнөөр иллэг хийгээд урагш чигээр нь явуулж хамар хүртэл хурууныхаа өндгөөр мөн зөөлөн илнэ. Хоёр талдаа зэрэг хийж, хэд хэдэн удаа давтана. 

Анхаарах зүйлс: Арьсан дээр хүчтэй дарж болохгүй. Иллэг хийж байхдаа аль болох тайван байж, биеэ суллана. Мөн одоохон зүгээр боллоо гэж өөрийгөө итгүүлэн тайвшруулж, сайнаар бодох нь чухал нөлөө үзүүлнэ.

Энэ дасгал нь 5 минутын дотор цусны эргэлтийг хэвийн болгосноор таны даралт хэвийн хэмжээндээ буцаж очино. Ямар ч хоргүй, эм тангүй, байгалийн аргаар гэрийн нөхцөлд айж сандралгүй даралтаа бууруулах хамгийн хялбар арга гэж нэрлэгдэж байгаа энэ аргыг хэрэглээд хэвшүүлээд үзээрэй. 



Эх сурвалж: http://interesno.cc/open/28764

Орос хэлнээс орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.191.46) 2017-09-11 22:27
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.153) 2017-08-23 17:20
      • 0
      • 0

      баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (59.153.87.11) 2017-08-11 13:25
      • 0
      • 0

      хөөх хүзүү хөшөөд байсан зүгээр болчихлоо. баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.119) 2017-05-12 09:58
      • 0
      • 0

      Энэ маш сайн арга.Гэхдээ энэ бол тархинд цус харвахаас сэргийлэх арга юм.Цусны даралт буухгүй.Гэхдээ л зөв арга.

      Хариулах

    • Баяраа

      (202.179.23.96) 2017-01-15 20:50
      • 0
      • 0

      сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.228) 2017-01-08 16:42
      • 0
      • 0

      Saihan zuvluguu ugsund bayarlala. Bi uvgunuu haraad emlegt bga hun turshij uzlee. Ur dund hurne gej itgej bn

      Хариулах

    • би

      (202.179.31.67) 2016-10-13 21:08
      • 0
      • 0

      үзье,үзье

      Хариулах

    • Galsandagba

      (103.26.194.10) 2016-10-07 11:17
      • 0
      • 0

      bayrlalaa

      Хариулах

    • Зочин

      (173.46.76.187) 2016-10-07 09:10
      • 0
      • 0

      Chihnii gedes geech

      Хариулах

    • чулуунцэцэг

      (112.72.11.106) 2016-09-25 08:10
      • 0
      • 0

      миний даралт ердөө сайн бууж өгөхгүй юм гоё зөвөлгөө өгсөнд баярлалаа

      Хариулах

    • Гантөмөр

      (202.9.41.36) 2016-09-17 14:26
      • 0
      • 0

      Сайхан зөвлөлгөө байна баярлалаа

      Хариулах

    • до

      (202.179.31.55) 2016-06-28 20:14
      • 0
      • 0

      сэтгэл санааны асуудал болов уу

      Хариулах

    • адъяа

      (202.9.41.45) 2016-05-18 09:13
      • 0
      • 0

      Энэ зөвлөгөө маш авууштай амьдралдаа хэрэгжүүлнэ. баярлалаа.

      Хариулах

    • төмөрбаатар

      (202.9.42.4) 2016-03-30 23:28
      • 0
      • 1

      Сайхан мэдээ бичсэнд баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.249) 2016-02-26 12:57
      • 0
      • 2

      яг яаж хийдэгийг нь үзүүлээч

      Хариулах

    • С.Тогоохүү

      (103.242.47.198) 2016-02-26 09:04
      • 0
      • 3

      Зөвлөгөө өгсөнд баярлалаа өшөө олон эмчилгээний арагт суралцмаар бна Би барииа засал оролддог нэгэн .........

      Хариулах

    • Д.Отгонбат

      (150.129.141.3) 2017-05-18 16:28
      • 0
      • 0

      Сайхан зөвлөгөө байнаа Баярлалаа

      Хариулах