Цайвар өнгийн арьсан гутал, шаахайг цэвэрлэх арга

Twitter Print
2018 оны 08-р сар 15-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Танд цайвар өнгийн арьсан, резинэн материалтай гутал байдаг л биз дээ. Тэгвэл ийм гутлыг цэвэрлэхэд тун ярвигтай байдаг. 

Харин бид танд ийм төрлийн бохирдсон гутлыг цэвэрлэх маш энгийн аргыг хүргэе. Уг аргыг хэрэглэснээр таны гутал шинэхэн юм шиг цэвэрхэн болно. Мөн энэ арга нь шаахай, спорт пүүз, цайвар өнгийн арьсан гутланд хэрэглэхэд гойд сайн гэнэ.

Гутлаа хэрхэн цэвэрлэх вэ?

Танд хэрэг болох зүйлсУс, хуучин шүдний сойз, шүдний оо, угаагч порлон

Цэвэрлэх арга

Цэвэрлэх хэсгээ усаар норгоод арчина. Дараа нь хуучин шүдний сойзоо ашиглан шүдний оогоо гутлын бохирдсон хэсэгтээ түрхэж үрж цэвэрлэнэ. Үүний дараа угаагч порлоноор дахин сайтар үрж арчаад боллоо. Шүдний оо нь гутлын тань бохирыг хурдан арилгахаас гадна гар доорх энгийн зүйл гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.