Байцааны навчны увидаст чанар

Twitter Print
2017 оны 03-р сар 15-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Маш олон төрлийн хоолонд энгийн цагаан голт байцааг хэрэглэдэг ч түүнийг мөн эмчилгээний зорилгоор ашигладаг аж. Эмчилгээний зорилгоор байцааны навчийг хэрэглэхдээ юуны түрүүнд түүнийг буцламгай халуун усанд хийж шалзлаад хатааж хуурай болгож хэрэглэдэг. Хэрэв эмчилгээ хийх явцад харшил өгвөл даруй эмчилгээнээс татгалзах хэрэгтэй.

Бэртэл гэмтэл болон хөхрөлт

Бэртэж гэмтсэн хэсэгтээ шинэхэн байцааны навч тавиад дээгүүр нь боолтоор боож шөнийн турш хонуулахад өглөө нь хаван арилж, өвдөлт намдсан байна. Хэрвээ ингэж шөнө тавиад хаван нь буугаагүй, гэмтсэн хэсгийн өвдөлт улам ихэссэн байвал гэмтлийн эмнэлэгт хандан үзүүлэх шаардлагатайг анхаараарай.

Шавжинд хазуулах

Хэдгэнэ, зөгий, хөх түрүү зэрэг шавжинд хазуулсны улмаас өвдөлт ихтэй байгаа хэсэгтээ байцааны навч тавибал өвдөлт намдахаас хавдар, халууныг өөртөө соронзон мэт татаж авдаг үйлчилгээтэй.

Толгойн өвдөлт

Байцааны навч нь мөн толгойн өвдөлт намдааж, халуун бууруулах чадвартай байдаг. Байцааны навчийг толгойнхоо чамархай хэсэгтээ тавьж толгойгоо алчуураар орооно. Энэ аргыг мигрений үед ч мөн хэрэглэхэд сайн.

Хөх өвдөх

Хөхүүл эмэгтэйчүүдэд хөх нь хавдаж, зангирч чинэрэх үе гардаг. Ийм тохиолдолд хөхүүл ээжид туслах ардын арга байдаг. Үүний нэг бол байцааны навчийг ашиглан эмчилгээний жин тавих арга бөгөөд үүний тулд том далбагар навчийг сайтар угаагаар зузаан судлуудыг нь нимгэлж зүсэж аван, зөөлрүүлээд хөхөндөө түүхийгээр нь жин болгон тавина. Энэ аргыг мөн мастит буюу хөхний үрэвслийн үед, сарын тэмдэг ирэхтэй холбоотойгоор хөх хөндүүрлэж өвдөх үед хэрэглэж болдог.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.