Бамбай булчирхайг асуудалтай эсэхийг шалгахад ус, толь байхад хангалттай

Twitter Print
2018 оны 08-р сар 25-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Бамбайн булчирхайн өвчлөлийн төрөл бүрийн хэлбэрүүд байдаг бөгөөд олон мянган хүн, тэр дундаа эмэгтэйчүүд энэ төрлийн өвчинд их нэрвэгдэх нь ажиглагддаг. Бамбай булчирхай нь эрвээхий хэлбэртэй байдаг.

Энэ булчирхайгаар ялгарсан даавар нь бидний бие организмын бүхий л хэвийн ажиллагаанд нөлөөлдөг. Бамбай булчирхайн даавар хэт их ялгарах үед хүн хэт идэвхтэй буюу сэтгэл санааны хувьд өөрчлөлттэй, харин уг даавар дутагдах үед нойрмог, унтаа байдалтай болж, ядарч сульддаг. Бамбай булчирхай өвчлөх нь араасаа олон янзын өвчний эрсдэлүүдийг дагуулж байдаг бөгөөд магадгүй хавдар ч үүсгэхийг үгүйсгэхгүй.

Гэрийн нөхцөлд бамбай булчирхайгаа хэрхэн шалгах вэ?

Үүний тулд танд ус болон толь хэрэгтэй. Эрүүгээ үл ялиг өргөөд усаа бага багаар шимж уух бөгөөд усаа залгингаа толинд харж шалгана. Энэхүү үйл явцаа дахин давтсан ч болно. Бамбай булчирхай нь эгэмний ясны хажууд, хүзүүний урд доод хэсэгт, төвөнхийн доор байрладаг эрхтэн юм.

Ингэж шалгахдаа ямар нэгэн овон товгор, мөн гаж зүйл, тэгш хэмгүй зүйл ажиглагдах эсэхийг сайтар шалгана. Мөн бамбай булчирхайн хэмжээг томорч байгаа эсэхийг, ялангуяа шалтгаангүйгээр ядарч сульдаад байвал тогтмол давтан шалгаж байх нь энэ өвчнөөр өвчлөхгүй байх арга юм.

Хэрвээ бамбай булчирхай нь бага зэрэг том, булчирхайн зангилаа үүссэн байвал санаа зоволтгүй. Энэ тийм ч ноцтой зүйл биш юм. Гэхдээ ийм тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авахад илүүдэхгүй. 

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.