Хавантай хэрхэн тэмцэх вэ

Twitter Print
2018 оны 03-р сар 17-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн 50-86 хувийг ус эзэлдэг. Энэ усны ойролцоогоор 2/3 нь эсүүдэд, үлдсэн хэсэг нь эс хоорондын орон зай буюу хөндийд байдаг. Тэгвэл уг хөндийн шингэний хэмжээг ихэссэнээр хаван үүсдэг гэж үздэг. Хэрэв танд ийм асуудал тулгараад байгаа бол эмчид хандан түүнтэй зөвлөлдөх хэрэгтэй бөгөөд учир нь хийгдэх эмчилгээ нь анхдагч шалтгаанаас нь ихээхэн хамаардаг.

Хаван нь венийн судасны өвчин, бөөр, бамбай булчирхай өвчлөх, шөнийн цагаар хэтрүүлэн идэх зэрэг шалтгаануудаас үүснэ. Тэгвэл хавангаас хурдан хугацаанд ангижрахын тулд дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Хавантай хэрхэн тэмцэх вэ?

1.Хоол хүнсэндээ анхаар

Нэн тэргүүнд хэрэглэж буй хүнсэндээ анхаарч давс болон дахин боловсруулсан /рафинированный/ нүүрсусныхаа хэрэглээг багасгах шаардлагатай. Иймээс та болж өгвөл хурц хоол хүнснээс татгалзаж, унтахынхаа өмнө элдэв төрлийн хоол идэж ходоодоо цочроохгүй байвал сайн.

2.Амин дэм болон эрдэс бодисуудыг мартаж болохгүй

Таны бие организмд шинэхэн жимс, ногоо дутагдаж байгааг хаван нэг ёсондоо хэлээд өгдөг гэсэн үг. Тэгэхээр кали болон магниар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээ мартуузай.

3.Хөдөл, хөдөл, хөдөл

Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь юутай ч сайн үр дүнг авчрахгүй. Тиймээс аль болох алхахыг хичээж, өглөө болгон дасгал хийж байвал тустай. Бие организм дахь илүүдэл ус нь биед ачаалал өгснөөр шахагдан гардаг.

4.Хавантай байна гэдэг нь уснаас татгалз гэсэн үг биш юм

Та өдөрт 2 литрээс багагүй ус уух ёстой. Учир нь шөнийхөө хэрэгцээг өдөртөө нөхөж байгаа хэрэг. Түүнчлэн зүрхний дутагдалд орсон болон бөөрний асуудалтай хүмүүс ундны дэглэмийн талаар эмчтэйгээ сайн зөвшилцөх шаардлагатай.

5.Нойр бас чухал

Нойргүйдэл бол бараг бүх өвчинтэй холбоотой байдаг. Тэгэхээр нойроо сайн авч байж эрүүл байна гэсэн үг юм.

6.Иллэг хийх

Нүүр хавагнасан үед Зоган хэмээх тунгалагийн шингэний иллэгийг хийж болдог. Гэхдээ аль болох мэргэжлийн туршлагатай хүнээр уг иллэгийг хийлгэх нь зүйтэй юм. Өөрөө хийх нь төдийлөн зөв сонголт биш бөгөөд буруу хийвэл аюултай.

Эх сурвалж: www.ognov.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.