Биеэс хортой, хүнд металлыг гадагшлуулах чадвартай 6 хүнс

Twitter Print
2017 оны 11-р сар 14-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Хүнд металлууд нь хүний бие организмд хортойгоор нөлөөлж байдаг. Дайны үед тэдгээрийг “үхлийн зэвсэг” /хүнцэл/ болгон ашигладаг байсан гэдэг. Харин өнөө үед хүнд металл нь хоол хүнс, ус, вакцин, эм тариа, хүрээлэн буй орчноор дамжин хүний биед орж, хүний бие болоод эд эрхтэнг хордуулж байна.

Тэгвэл чихэнд чимэгтэй нэг мэдээ дуулгахад хүний бие организмоос байгалийн гаралтай аргаар хүнд металлыг гадагшлуулах арга бас байна. Хүний бие махбодид хүнд металл их хэмжээгээр агуулагдаж байвал толгой өвдөх, дотор эвгүй оргих, бөөлжих, хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илрэхээс гадна цаашилбал амь насанд ч хүрэх аюултай байна. Иймээс бие махбодиос хүнд хортой металлуудыг гадагшлуулж байх нь эрүүл байхын үндэс болдог. Уг үйл явцыг хүнд металлын хордлого тайлах эмчилгээ гэж нэрлэдэг бөгөөд хоол боловсруулах замын тусламжтайгаар хортой хүнд металлыг зайлуулдаг арга юм.

Тэгэхээр хортой металлын хордлого тайлах эмчилгээний увидастай хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүн байдаг. Иймд бие махбодийнхоо хүнд металланд хордсон хордлогыг тайлахын тулд дараах хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна.

Аминхүчлүүд. Аминхүчлүүд нь бие организмоос хүнд металлын хорыг маш үр дүнтэй гадагшлуулдаг. Уг уураг нь өндөг болон загасанд агуулагддаг бөгөөд бөөрний үйл ажиллагааг дэмжиж, эрүүл мэндийн тогтвортой байдлыг хангаж байдаг фермент боловсроход сайнаар нөлөөлдөг.

Кориандр. Кориандр эсвэл кинза нь хүнд металлыг /хөнгөн цагаан, мөнгөн ус, хар тугалга/ 2 долоо хоногийн дотор зайлуулах чадвартай ид шидтэй амтлагч ногоо юм. Түүнээс гадна кинза нь бие организмын дархлааг дэмждэг.

Идэвхжүүлсэн нүүрс. Идэвхжүүлсэн нүүрсийг бие махбодиос хүнд хортой металлыг гадагшлуулж, хоргүйжүүлэхэд түгээмэл хэрэглэдэг. Үүний тулд идэвхжүүлсэн нүүрсийг өдөрт 2-4 удаа буюу хоногт нийтдээ 20 гр байхаар тооцон 12 өдрийн турш хэрэглэнэ.

Бразил самар. Уг самар нь хүний биед олон талын ашиг тустай төдийгүй биеийг цайр болон селенээс ангижруулах чадвартай.

Сармис болон сонгино. Сонгино болон сармисанд агуулагдах хүхэр нь хүнд металлыг гадагшлуулах шинж чанартай юм. Ийм хүхрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд өндөг, байцаа, өнгөт байцаа, брюссель байцаа ордог.

Хлорелла. Энэхүү супер бүтээгдэхүүн нь хортой металлын хордлого тайлах чадвартай бодис бөгөөд түүнийг хүнсний нэмэлт болгон хэрэглэж болдог.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.