
Хөлийн өсгий хуурайшиж хагарах нь хөлөө зөв арчлаагүйгээс, мөн амин дэмийн дутагдалд орох, эвгүй, таагүй гутал өмсөх, бодисын солилцоо алдагдсаны улмаас гэх мэт олон шалтгаанаас үүдэлтэй. Цаашлаад энэ нь биед таагүйгээс гадна хүний нүдэнд харагдах талаасаа ч тэр асуудалтай байдаг.
Тэгвэл өсгий хагаран, хуурайшиж хатуурахад гар доорх материал ашиглан түүнийг эмчилж болдог гэнэ. Үүний тулд танд шахмал аспирин, спирт, багахан тэвчээр шаардлагатай болно. Ингээд 15 өдрийн дараа та тэс ондоо өөрчлөлтийг мэдрэх болно.
Аспирин /ацетилсалицилын хүчил/ нь халуун бууруулах эм бөгөөд түүнийг мөн хөлийн өсгий хагарч хуурайшсан үед эмчилгээний зорилгоор хэрэглэж болдог аж. Хэрэглэхдээ 10 ширхэг шахмал аспиринийг нунтаглаад 250 мл 70%-ийн спирттэй хольж шилэн лонхонд хийгээд харанхуй газарт 3-аас багагүй хоног байлгана.
Ингээд уг эмээ унтахаасаа өмнө хөлийнхөө өсгийн асуудалтай хэсэгт түрхээд, самбай даавуунд эмнээсээ шингээгээд хагарсан өсгийндөө тавьж гялгар уутаар ороон гадуур нь оймс өмсөнө. Өглөө нь самбай даавуугаа авч өсгийгөө бүлээн усаар угааж хагарсан хэсэгтээ тэжээлийн тос түрхэнэ. Курс эмчилгээ нь 15 хоног байдаг.
Эх сурвалж: www.takprosto.cc
Орчуулсан:
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(178.197.233.163) 2016-07-27 19:10Sodtoi haluun usand bailgaad l zuulurunguut ni huuraidaad daitar ugaagaad, huurai boltol archaad tos turheed l boloo shdee.
Хариулах
солонгос оймс
(112.72.11.109) 2016-04-20 00:31Нарантуул захын гоо сайханд 4500 гээд өмсдөг оймс байдаг юмаа 30 мин өмсөөд 72 цаг буюу 3 хоногийн дотор хөлийн тань арьс гуужиж шинэ арьс гарч ирнэ. Үхжиж зузаарсан арьсыг маш сайн хуулж хаядаг юм билээ . Цаашид тэжээлийн тос түрхээд арчлаад байхад болно . Олон жилийн зовлонгоос тэгж салсан даа
Хариулах
90-ээд оны хүүхэд
(202.126.91.97) 2016-02-24 11:38гялгар уутаар ороогоод унтчихдагшдээ. тгэл өглөө нь үрээд хаячихна 3 хоноод зүгээр болчихдогшдээ. хар багаасаа л ингээд эмчилчихдэг байлаа буруудаагүй л юм байна.
Хариулах
Болор
(202.5.196.254) 2016-02-24 13:02Би бас гялгар уутаар ороодог арга хэрэглээд зүгээр болдог байсан. Нээх сүр дуулиангүй зүгээр л байдаг. Гэтэл үнэхээр янз бүрийн арга хэрэгдээл зүгээр болдгүй арьстай хүн байдаг юм байна лээ
Хариулах
suulenhuu
(103.57.92.246) 2016-02-24 00:07Suulnii tosiig 1 udaa turheed l nam boldog gene shuu
Хариулах
туршаад үзий
(103.10.22.38) 2016-02-23 22:23хэрэгтэй зөвлөлгөө байна
Хариулах
Зочин
(202.9.41.200) 2016-02-23 16:21үзнээ яадийн
Хариулах
bayraa
(112.72.12.24) 2016-02-22 23:44minii yag tegeed baina
Хариулах