"King Tug" хочит МУГТ Н.Төгсцогтод зориулсан дарс гарчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 27-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

"Лондон-2012" олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавиад чамгүй хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ.

АНУ-д амьдарч бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа тэрбээр "King Tug" нэртэй мэргэжлийн боксын ертөнцөд хүч үзэж Монголынхоо нэрийг таниулсаар яваа. Түүний тулааны рингний нэртэй дарсыг Н.Төгсцогтод зориулан үйлдвэрлэж гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүний дээжнээс "Бээжин-2008" олимпын наадмын аварга, МУГТ Э.Бадар-Ууганд илгээсэн байна. Э.Бадар-Ууган гавьяат өөрийн цахим хуудаснаа энэ дарсны зургаа постлон оруулж дүүдээ амжилтыг хүсэн ерөөсөн байна.

А.Алтанчимэг 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.