Н.Оюун: Бөөрний суналтанд тураах бэлдмэл хэрэглэх, хэтэрхий туранхай байх зэрэг ихээр нөлөөлж байна

2017 оны 09-р сар 10-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Бөөрийг дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх, амьдралын үндэс гэж үздэг. Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог.

Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн бөгөөд биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүй болсноос хамаг өвчний шалтгаан болдог байна. Иймд бид бөөртэй холбоотой өвчин эмгэг яагаад гардаг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх болон өвдсөн тохиолдолд ямар төрлийн эмчилгээ хийж, гам барих талаар "Эрин" эмнэлэгтэй хамтран цуврал зөвлөгөө хүргэж байгаа билээ.

Энэ удаа бид "Эрин" клиник эмнэлэгийн Бөөр, гемодиализын их эмч, гемодиализын тасгийн эрхлэгч Н.Оюунтай бөөрний суналт, бөөрний чулуу үүсэх шалтгаан болон түүнийг эмчлэх арга замын талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.  

-Бөөрний суналтын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хэвийн үед бөөр хэвлийн гялтан хальсны араар багана нурууны 2 хажуугаар дээд туйл нь цээжний 12-р нугаламын дээд ирмэг, доод туйл нь бүсэлхийн 3-р нугаламын дээд түвшинд фиброз болон өөхөөр хүрээлэгдэж байрандаа сууж байдаг бөгөөд хэвлийн өмнөд хананы булчингийн сулрал, бөөрний өөхний эрс багасалт, бөөрний судасны уртсалтаас болж амьсгалын хөдөлгөөнийг дагаж дээш, доош шилжих хөдөлгөөн хийх бөгөөд өөрийн байрлалаасаа 1 нуруу ясны өндрийн хэмжээгээр доошилбол бөөр унжсан байна гэж үздэг. Илрэх шинж тэмдгийн хувьд ууц нуруугаар чилж унжиж өвдөнө. Ялангуяа хэвтэж амрахад багасан, босоод явахад өвдөнө. Зарим үед өвдөлт хэвлий, цавь, давсаг руу дамждаг.

-Бөөрний суналт өвчний гол шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Туранхай хүмүүст ихэвчлэн тохиолдох бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд илүү өвчилдөг. Учир нь эмэгтэйчүүдийн сүүжний яс өргөн, төрөлтөөс болж хэвлийн хөндийн даралт буурсанаас бөөр доошилж байрладаг. Мөн бөөр унжих (сунах) нь нуруу өгзөгөөр унах, цохигдох, бэртэх зэрэг нь нөлөөлдөг. Сүүлийн үед хотжилт их болсонтой холбоотойгоор асфальтан зам, плитан шалан дээр явахад бөөр доргих, охид эмэгтэйчүүд байнга өндөр өсгийтэй гутал өмсөх, улиралдаа тохируулж дулаан хувцаслахгүй (өвлийн улиралд бэлхүүс нуруу ил гарсан хувцас өмсөх) тураах бэлдмэл хэрэглэх, хэтэрхий туранхай байх зэрэг нь бөөрний суналтанд ихээр нөлөөлж байна. Тиймээс аль болох зөөлөн ултай гутал өмсөх, хувцасаа зөв тохируулж өмсөх, эмчийн зөвлөмжгүй тураах бэлдмэл хэрэглэхгүй байх, аль болох доргион чичиргээнээс зайлсхийх хэрэгтэй.

-Бөөрний суналт өвчнийг хэрхэн оношилж, эмчилдэг вэ?

-Бөөрний эмчид үзүүлж шаардлагтай шинжилгээ хийлгэж онош тодруулах. Зовиур хүндрэлгүй үед онцын эмчилгээ шаардлагагүй, харин биеийн эсэргүүцэл сайжруулах, бөөр үрэвсэлтэй байвал үрэвслийн эсрэг эмчилгээ хийж, бөөрийг унжсан үед даруулга хэрэглэнэ. Даруулгыг өглөө орондоо хэвтэж байхдаа хийх хэрэгтэй. Босоод явснаас хойш хийвэл үр дүн муутай. Өвдөлт ихтэй 3-р зэргээр сунасны улмаас өвчтөний хөдөлмөрийн чадварыг алдагдуулж байвал бөөрийг сойж бэхлэх хагалгаа хийдэг.

-Мөн бөөрний чулуу, элс гэж их ярих юм. Энэ тухай дэлгэрэнгүй ойлголт өгнө үү? Хэрхэн оношлох вэ?

-Бөөрний чулуу нь шээсний янз бүрийн давсны кристаллуудаас тогтсон байх ба энэ нь шингэн бага уух, давс, амьтны гаралтай уураг их хэрэглэх, бодисын солилцоо хямрах зэргээс үүсдэг. Чулууны хэмжээ янз бүр байх бөгөөд 0,1-10 см хүртэл байж болдог. Мөн ганц нэгээр, эсвэл олон тооны чулуунууд үүсдэг. Чулууны хэмжээнээс хамаарч маш бага диаметртэй олон тооны чулууг элсэрхэг чулуу гэдэг. Чулуу нь оксалат, урат, фосфат, карбонат, цистиний гэх мэт олон янз байдаг. Шээсний ерөнхий шинжилгээ, эхо буюу чанд авиа, рентген шинжилгээнд хэвлийн тойм зураг, тодосгогч бодистой зураг авч чулууны байрлал, хэмжээ, шээс дамжуулах замд саад үүссэн байгаа эсэхийг тодруулж цаашдын эмчилгээг хийдэг.

-Бөөрний чулуу өвчин хэр элбэг тохиолддог вэ? Ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бөөрний чулуу өвчин нь бөөр шээсний замын өвөрмөц бус халдварын үрэвслийн дараа ордог нилээд элбэг тохиолддог. Хоёр бөөрөнд эсвэл баруун, зүүн бөөрний алинд ч байж болно. Энэ өвчний үед тодорхой шинж тэмдэг илрэхгүй байж байгаад эхо болон рентген шинжилгээгээр оношлогдох нь байдаг. Заримдаа бөөрний хатгаа буюу хүчтэй өвдөлт өгдөг. Энэ нь шээлээн аль нэг хэсэгт чулуу тээглэж бөглөснөөс шээсний урсгалд саад болж хүчтэй өвдөлт илэрнэ. Өвдөлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина. Өвдөлтийн үед дотор муухайрах, бөөлжих, шээс саатах, хэвтэж чадахгүй хөрвөөх зэрэг шинжүүд илрэх бөгөөд цустай шээнэ. Чулууны хэмжээ элсэнцэр буюу 0,5-1 см хүртэл бол өвчин намдаах эмтэй хамт шээс хөөлгөх эмчилгээ, их хэмжээний шингэнийг уулган биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж чулууг шээсний замаар гадагшлуулдаг. Хэрэв чулууны хэмжээ 1 см-ээс их бол мэс засал болон чулуу бутлах эмчилгээ шаардлагатай. Мэс заслаар авсан бөөрний чулууг бүтэц найрлагыг нь тодорхойлох шинжилгээ хийж ямар найрлагатай чулууг мэдэж цаашид дахин үүсэхээс сэргийлнэ.

-Урьдчилан сэргийлэлтийн талаар?

-Урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр агаарт явган явж байх, 1 дор хэт их идэхгүй байх, илүүдэл жинтэй бол жингээ хасах, зөв хооллож сурах нь чухал. Түүнээс гадна шингэн ихээр хэрэглэх хэрэгтэй. Хоногт их хэмжээгээр ус уух нь чулуу үүсэх эрсдэлийг багасгах сайн талтай. Хоногт 2-3 л ус уух нь бөөрний чулуу үүсэхээс 90% сэргийлэх магадлалтай. Оксалатын давсаар үүссэн чулууны үед ногооны салат, төмс, сүү хязгаарлана. Магнийн давсыг 150 мг өдөрт 2-3 удаа өгнө. Уратын давс илэрч байвал шээсний хүчил их үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах ба тархи, бөөр, элэг, мах, махны шөл, загас, ургамлын тосыг хязгаарлана. Бөөр шээсний замын халдвараас сэргийлэхийн тулд цаг тухайд нь бүрэн гүйцэд эмчлүүлж байх нь чухал.

-Уншигчдад энэ өвчний талаар цэгцтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

Бөөрний архаг дутагдал өвчний талаар http://mongolcom.mn/read/33433 дарж уншина уу.

www.mongolcom.mn

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 463900, 9880-5555, 9999-2456

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.242.47.98) 2017-08-27 16:49
      • 0
      • 0

      Haluurad bnlda. Ene n her hor urshigtai bol.

      Хариулах

    • jargaltogtoh

      (202.179.11.178) 2016-02-25 09:13
      • 0
      • 0

      Sain bna uu. Angiin egchdee ger buld ni hamgiin sain saihan eruul enhiig husie. Ajildaa urgelj amjilt gargaj gylalzaj ybaarai.

      Хариулах

    • jargal

      (112.161.171.117) 2016-02-23 16:09
      • 0
      • 0

      Sain bnu ber egch maani buurnii uurgiin dutagdal geed bga emchleh arga bnu yamar argaar emchilgee hiiwel gaigui boloh we tanaid hewtej emchlvvleh bolomjtoi yu

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.124) 2016-02-23 19:33
      • 0
      • 0

      holbogdox utasruu zalgaj eswel ochij emchid vzvvlj zuwulguu awch bolno

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.104) 2016-02-23 11:25
      • 0
      • 0

      Sain bain u bi neg sard ehod haruulsan yuma namaig buurnii sudas narisaj bga gesen odoo nuruu yumuu buur yumuu negen zuiliin zowiurtai bgad bna ymar negen emchilgee hiilgeegui bga yah estoi be bayrlalaa

      Хариулах

    • bulgan

      (112.72.12.20) 2016-02-22 09:55
      • 2
      • 6

      bi 12 sard ehod haruulaha; zuun buur 0.4 sm chuluutai gesen sheeseer ursaj garah uu

      Хариулах