Алтан соёмбот багана хаана хаана байдаг вэ

Twitter Print
2023 оны 07-р сар 31-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Монгол орны 4 захын цэгт байрлуулсан СОЁМБОТ БАГАНА-ны баруун захын цэг Алтайн таван богд уулын Цаст даваанд 3000 гаруй метр өндөрт байх багана.

Энэхүү Соёмбот баганыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зарлигаар 2016-2017 онд бүтээж босгосон юм байна.

Уг багана нь нийт 5 метр гаруй өндөртэй хүрэл хөшөө юм. Уг хөшөөг Төрийн соёрхолт, УГЗ уран барималч Лхамсүрэнгийн Ганхуяг бүтээж, Болд ХХК-ны инженер техникийн ажилчид угсралт суурилуулалтыг хийсэн юм байна.

Монгол улсын тусгаар тогтнол, дархан хил, үндэсний аюулгүй байдлыг илтгэж эх орныхоо 4 захын цэг болох

Монгол Улсын хилийн хамгийн зүүн цэг-Соёлз уулын “Модтой хамар”-т,

Монгол Улсын хилийн хамгийн өмнөд цэг-Орвог гашууны “Бор толгой”-д,

Монгол Улсын хилийн хамгийн баруун цэг-Алтай Таван Богд уулын “Цаст даваа”-д,

Монгол Улсын хилийн хамгийн хойд цэг-“Монгол шар даваа”-д тус тус уг хүрэл хөшөөг байршуулсан юм байна.

Эх орны минь эрх чөлөө тусгаар тогтнолын баталгаанаас гадна уг хөшөө нь монголын түүх соёлын гэрч болон үлдэх хөшөө болсон байлаа.

Уг хөшөөн дээр дүрсэлсэн зураглалуудыг харвал Монголын нутаг дэвсгэр дээр төрт ёс үүссэн цагаас эхлэн өдгөө цаг хүртлэх түүхийг багтаахыг зорьсон нь тодорхой байсан.

Жишээ нь хүрэл зэвсгийн эрин үеийн буган чулуун хөшөө, хиргисүүрийн соёл, дөрвөлжин булшны соёл, төрт ёсны цэрэг армийн зэвсэгт хүчний билэг тэмдэгүүдийг дүрслэн үзүүлснээс гадна, эртний дуу хөгжим, бүжиг наадам, мал аж ахуй, монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, төрийн тахилгат шүтээн уул ус, ан амьтан, одоо цагийн Чингисийн талбай, төрийн ордон, гандан гээд л маш олон зүйлс, соёлын бүхий л элементийг багтааж оруулахыг хичээсэн хөшөө байсан.

Хүн Монгол гүрний үеээс тахиж ирсэнийг нь бодож

Билэг бэлэгдлийн дээдийг хурааж цогцлоосныг биширч

Эрдэнийн алтан соёмбоо тэргүүнд нь залж бүтээв

Монгол минь үртэй бүхэн нь өсөж, үеийн үедээ хайрлуулж, бахархуулж мөнх оршиг

Монгол минь халдах дайсангүй амгалан энх өнөд оршиг

Монгол минь төрийн тахилгат их хайрханыхаа сүр их оргилууд лугаа ашид оршиг

Газрын гайхамшиг хурсан нутгийнхаа Алтай Хангай Тал Говио дархлаж бүтээв

Уултай устай шүтээнтэй эх орныхоо нандин бүхнийг дээжилж бүтээв

Дэлхийд бүртгэлтэй Монголынхоо дөрвөн туйлыг тамгалаж бүтээв

Эх орон эрх чөлөө 2 минь мөнх оршиг

Монгол улсын тусгаар тогтнол дархан хил минь мөнх оршиг

Монгол төрлөх эх хэл, бичиг соёл минь мөнх оршиг

Монгол ард түмэн минь халуун гал голомттойгоо мөнх оршиг

Их Монгол минь хөх тэнгэр шигээ өнөд мөнх оршиг ээ!

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.251) 2013-10-17 13:26
      • 0
      • 0

      Goe bichjee. Bayar hurgeye, Narangarav aa. Uneheer zov sedev. Sohor dogolon baina, uu, eruul saruul baina uu, ovchtei zovlontoi baina uu, hun bol hun gedgeer ni huleej avch surah tiim setgehuig har bagaas ni suulgaj ogoh heregtei baigaa yumaa. Tiim huuhduudiig yalgan oor surguulid surgadag ch buruu gej bi boddog. Tiim huuhduud ch gesen ooriigoo adilhan l hun gedeg uudnees hundetgej, busadtai adilhan gedgiig busdad medruulj amidraasai, ooriigoo bitgii niigmees nuuj haaj amidraasai gej bi husdeg. End manai Bolovsrolyn togtoltsoo shinechlel hiih heregtei. Udaan hugatsaa orno, gehdee neg ehelchihvel heseg hugatsaany daraa baidal saijirna shuu dee.

      Хариулах