Өнөөдөр шинийн 15-ний билэгт сайн өдөр

Twitter Print
2019 оны 02-р сар 19-нд 07:40 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 19, Ангараг гараг, Билгийн тооллын Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр.

Шинийн 15-ны өдрийг бурханы шашинт улс орнууд ихэд билэгшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр хэмээн үздэг.

Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхаар Богд Зонхова “Чойнпүрэл молом” нэртэй 15 хоногийн их ерөөл дэглэн хуруулжээ. Энэ хурлыг Монголд Өндөр гэгээн Занабазар “Цагаан сарын их ерөөл” нэртэйгээр хуруулж эхэлсэн нь өдгөө уламжлал болон тогтсон юм.

Хаврын эхэн сарын шинийн 15 дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг учраас сүсэгтэн олны тусын тулд Гандан хийдүүд 15 хоногийн турш ном хурсаар байгаа юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.