Хүнлэг зан чанар дэлхийн аль ч хүн ардад бий

Бусад улс үндэстнүүд ямар ёс заншилтай, ямар амьдралын хэв маягтай, тэдний хувьд үнэт зүйлс юу болох тухай ойлголт хүмүүсийн дунд тун бага байдаг. Гэсэн ч дэлхийн хүн төрөлхтнийг нэгтгэж байдаг нэг чухал нийтлэг зүйл бий. Энэ нь хүнлэг энэрэнгүй байх зарчим юм. Энэ чанар аль ч улсын хүн ардад бий. Бид бүгд адилхан л баярлаж, гомдож, уйлж, гуниж, дурлаж, үзэн ядаж, унаж, босож байдаг.   

Доор та бүхэнд үзүүлж байгаа зургууд бол хүн төрөлхтний нийтлэг чанарыг харуулсан гайхамшигт зургууд юм. Таны сэтгэлийн утсыг хөндөж, өчүүхэн ч болов ухаарал хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна. 

Хятад улс. Тархины хорт хавдартай тэмцээд дийлдэн хоногоо хүлээж буй 11 настай хүү бусдын амийг аврахын тулд элэг, бөөр гээд бусад эрүүл эрхтнүүдээ бусдад бэлэглэхийг зөвшөөрсний дараа эмч, эмнэлгийн ажилтнууд хүү болон ээжид нь талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийн ёслож байна. 

© Marc Riboud

17 настай Jan Rose Kasmir Пентагоны ойролцоо болсон дайны эсрэг жагсаалын үеэр хамгаалалтанд гарсан цэрэгт цэцэг бэлэглэж байна. 1967

© Stephanie Sinclair

Хөгшин нөхрөөсөө салсан 10 настай охин охиныхоо хамт ялалтаа тэмдэглэн инээмсэглэж байна. Иран

© Wojtek Kalka

Бартай хоолоо хувааж буй лам.

© National Geographic

Бали улс. Гудамжинд хаягдсан тахир дутуу хүүд хулсан лимбэ тоглон саатуулж, өөрийн хүү мэт хайрлан асарч буй эр

© J. Steinfeld, National Geographic 1987

23 цагийн турш зүрх шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн эмч түр амсхийв. Цаад талд нь сувилагч нь унтаж байна.

© Super Express

Зүрх шилжүүлэн суулгуулсан өвчтөн нь эрүүл тунх болсноор барахгүй эмчээсээ ч урт наслажээ. Энэ эмч харин 2009 онд нас барсан юм.

© Manuel Balce Ceneta

Хуримынхаа ойн өдрөөр нөхрийнхөө булшин дээр уйлж суугаа бүсгүй.

© Horace Abrahams

1936 оны Испанийн иргэний дайны үеэр бөмбөгдөлтийн бүсээс хүүхэд тэврээд гүүр даван зугтаж буй сэтгүүлч. 

© Andrew Renneisen

Солонгосын дайны үеэр ор сураггүй алга болсон нөхрийнхөө шарилын үлдэгдлийг 60 жилийн дараа хүлээн авч буй эмэгтэй. 

© James Nachtwey

Руанда улсын хүү үхлийн лагерьт авсан шархаа үзүүлж байна. 

© scnews.com

Хятад улс. Автобусанд амиа хорлохыг завдсан охиныг зорчигчид аварлаа.

© Stuart Franklin

1989 оны Тянь Мины талбай дээр болсон бослогын үеэр эсэргүүцлээ илэрхийлээд алагдсан залуу.

© Christopher J. Morris

9 сарын 11-нд Дэлхийн худалдааны төвд нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаан дээр тоглож буй хөгжимчин бүсгүй, Vancouver, USA

© Eric Lafforgue

Ирбор омгийн охин, Ethiopia.

© Caroline Joan Peixoto, City Arts

1994 оны 4-р сарын 7-ноос 6-р сарын дунд хүртэл үргэлжилсэн бүх хүн амынх нь 20 хувь буюу сая хүний аминд хүрсэн Гиноцидийн аймаглан устгах бодлогын дараа Руанда улсад хүүхдүүд анх удаа балетийн хичээлд оров 

© Luke Duggleby

Дэлхийн энх тайвны төлөө 100,000 лам мөргөл үйлдэв.

Хойд Ирландад болсон үймээний үеэр ирланд хүү Британийн цэрэг рүү уурсан хашгирч байгаа нь.

© Carol Guzy

Косово, Хилийн дээгүүр татсан торон хашааг давуулан дүрвэгсэдийн хуаранд байрлах эмээ өвөөд нь ач хүүг нь дамжуулан өгч байна. 

 

Солонгосын дайны үеэр дөнгөж төрсөн муурын зулзагыг хооллож буй цэрэг эр.

© Soldier_Scott68 on Reddit

Афганистан. Бяцхан охин Америк цэргийн гараас барин аврал эрж байна. 

© Eric Lafforgue

Этиопийн Мурси омгийн бүсгүй "Vogue" сэтгүүлийг анх удаа үзэж байгаа нь

© Humans Of Tehran

Тегеран хотын охид

© Evansville Courier & Press

Бяцхан охины амийг аварч буй гал сөнөөгч, АНУ

© Александр Романов

Хойд мөсөн далайн бүсэд амьдарч буй Оросын Тазов хойгийн хүүхдүүд 

© Sam Grandgeorge

Муураа тэвэрсэн бяцхан Гуатамала охин.

Эх сурвалж:http://brightside.me/

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 
 
  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.