Гудас, матрасны толбыг арилгах төгс арга

Twitter Print
2017 оны 04-р сар 02-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

Айл гэрийн эзэгтэй бүрт гудас, матрасны толбо арилгана гэдэг толгойн өвчин л гэсэн үг. Тэгвэл та гар доорх материал ашиглан гэрийн нөхцөлд 3 удаагийн цэвэрлэгээгээр ямар ч толбыг ул мөргүй арилгаж чадах нь.

Гудас, матрасыг төгс цэвэрлэх арга

Танд доорх орц хэрэг болно:

-235 мл 3%-ийн устөрөгчийн хэт исэл

-3 амны халбага хүнсний сода

-Хэдэн дусал шингэн саван эсвэл аяга таваг угаадаг шингэн

Цэвэрлэгээгээ хийхийн өмнө матрас цэвэрлэх холимогоо бэлтгэх шаардлагатай. Үүний тулд хүнсний сода болон устөрөгчийн хэт исэл, угаагч шингэнээ шүршигчтэй саванд хийж холино. Ингэхэд соданы талстууд нь угаагч шингэндээ уусна. Савтай уусмалаа сайтар сэгсэрч холиод толбо тогтсон буюу бохирдсон хэсэгтээ цацаж 5-10 минут байлгаад арчиж цэвэрлээд сэнс асаан толботой байсан хэсгийг хатаана. Соданы үлдэгдлийг тоос сорогчоор соруулан цэвэрлээрэй.

Ер нь цагаан хэрэглэлээ солих бүртээ матрасаа бохирдуулахгүйн тулд тоос сорогчоор соруулах эсвэл матрасны углаа даавуу ашиглаж байхаа мартуузай. 

Эх сурвалж: www.makataka.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.