А.Сүхбат аварга АН-аас татгалзжээ

Twitter Print
2016 оны 02-р сар 19-нд 17:37 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат 2013 оны 5-р сард УИХ-ын гишүүн Х.Баттулгын урилгаар Ардчилсан нам, МоАХ-ын албан ёсны гишүүн болж, АН-ын ЕНБД асан Ц.Оюундариас батлахаа ёслол төгөлдөр гардан авч байсан билээ.

А.Сүхбат “Миний хувьд ардчилсан үзлийг аль 90-ээд онд дэмжиж ирсэн. Тэр ч үүднээс Ардчилсан холбоонд элсэж байлаа. Өнөөдөр би өөрийн хувийн амьдралаа хөөгөөд явж болох ч нийгэмд миний оролцоотойгоор шийдэх олон асуудал байгаа гэж бодож байна. Тиймээс өнөөдөр АН-д албан ёсоор элсэх шийдвэрийг гаргалаа” гэж хэлж байсан.

Харин шинэ оны эхээр тэрээр Ардчилсан намаас татгалзжээ. Түүний АН-аас татгалзах болсон шалтгааныг ирэх 6-р сард болох УИХ-ын сонгуульд түүнд АН-аас нэр дэвших тойрог, боломж олдохгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Иймд тэрээр УИХ-ын сонгуульд бие даан Дархан-Уул, Төв аймаг эсвэл Хан-Уул дүүргийн аль нэгээс нэр дэвших болсон гэнэ.

Нэгдүгээр сард А.Сүхбат аварга Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд хандаж ийнхүү гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдэж хариугаа авсан байна.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.39.14) 2016-02-20 22:04
      • 0
      • 0

      Энэ тэнэгээр АН дутахгүй ЭНэ ер нь хүүхэн ангуучлахаас өөр сонголтгүй шде

      Хариулах

    • Сонгогч

      (203.194.114.25) 2016-02-20 10:19
      • 1
      • 0

      За, даа. Дэмий биз дээ? Удахгүй бас өөр нэг намд ороод бас гарна гэх байх даа. Уг нь тууштай байх нь сайн эр хүний шинж байх.

      Хариулах