БСШУЯ ирээдүйн хөл бөмбөгчдийг дэмжиж ажиллана

Twitter Print
2016 оны 02-р сар 19-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЕБС-иудад “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тушаалыг 2015 онд гаргасан билээ. Энэ хүрээнд өнөөдөр Монголын хөл бөмбөгийн холбоо, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  

Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй  дунд сургуулийн хичээлийн программд хөлбөмбөгийн спортыг оролцуулах, сурагчдыг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, дэлхийн агуу спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.  Хүүхэд бүр эрүүл чийрэг бие бялдартай, багаар ажиллах чадвар, хувь хүний хувьд зөв нийгэмших зэрэг ерөнхий боловсролын сургуулийн үндсэн чиг үүрэг буюу боловсролын эрхэм зорилгыг давхар гүйцэтгэж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд системтэйгээр ажиллах бөгөөд сургуулийн биеийн тамирын багш нарт албан ёсоор ур чадвар болоод хөлбөмбөгийн спортыг цааш түгээн дэлгэрүүлэх мэдлэгийг эзэмшүүлэх юм. Ерөнхий боловсролын сургуульд хөлбөмбөгийн загвар клүб хичээллүүлэн өсвөр үеийнхний хамрах хүрээг нэмэгдүүлж, шаардлагатай сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр клүбүүдийг хангах. Клүб, сургууль, аймаг, дүүрэг, үндэсний хэмжээний хөлбөмбөгийн тэмцээн тогтмол зохион байгуулж, энэ чиглэлээр олон улсын түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон ажил өрнүүлэх юм.   

Уг хөтөлбөр  хэрэгжиж эхэлсэнээр ЕБС-иудын сургалтын хөтөлбөрт хөлбөмбөгийн хичээлийг оруулах,

Мэргэжилтэн бэлтгэх дасгалжуулагчийн анхан шатны сургалт болоод дасгал, техникийн сургалтыг явуулах,

Өсвөр үе, залуучуудын хөлбөмбөг сонирхох, хичээллэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх,

Эрүүл чийрэг бие бялдартай, иргэний нийгмээ ухамсарласан, багаар ажиллах чадвартай оюунлаг, спортлог Монгол иргэнийг бэлтгэхэд орших юм.

Ялангуяа ирэх хичээлийн жилд хэрэгжих  ахлах ангийн цөм хөтөлбөрийн агуулгад биеийн тамирын хичээлийг сонгон гүнзгийрч  үзэхээр тусгаж өгсөн нь энэ хөтөлбөртэй уялдаж цаашдаа дэлхийн хэмжээний мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчид бэлтгэгдэх эхлэл болж өгч байгаагаараа онцлогтой юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.