Дэлхийн 8 алдартай "Чиргүүлтэй байшин"

Аялалд дуртай хүмүүст зориулсан авсаархан, том зайтай хялбаршуулсан техникийн шийдэл бол дугуйтай, чиргүүлтэй байшин юм. Ихэнх хүмүүс ийм байшинтай болохыг мөрөөддөг. Дугуйн дээр тогтсон тансаг байшинд амьдралынхаа ихэнх цаг мөчийг өнгөрөөсөн хүмүүс цөөнгүй байдаг. Янз бүрийн шийдэлтэй тав тухтай бяцхан байшингийн загвар орчин үеийн орон сууцнаас дутахааргүй бүх зүйлсийг багтаасан байдгаараа онцлогтой.

Нэг газраа тогтвортой суурьшаж чаддаггүй гэр бүл болоод аялал зугаалга, адал явдалд дуртай хэн бүхэнд "Чиргүүлтэй байшин" боломж олгодог. Гол нь энэ сонголтыг хийсэн хүмүүсийн дийлэнх нь сэтгэл санааны хувьд таатай, гэр бүлтэйгээ илүү цагийг адал явдлаар дүүрэн өнгөрөөж чаддаг байна. 

Ингээд аялал жуулчлалын романтик орчинтой 8 алдартай "Чиргүүлтэй байшин"-ыг танилцуулъя.  

Андрей, Габрель Моррисон нарын жижиг боловч тохилог гэр

Андрей, Габрель Моррисон нар 20 квадрат метр, жижигхэн дугуйтай байшинг өөрсдөө барьжээ. 

Гэр доторх засал-хоёр унтлагын өрөө, гал тогоо, задгай зуух, угаалгын өрөө, зочны өрөөтэй. Хэдий жижигхэн байшин ч гэсэн тав тухтай амьдрах орчинг дээд зэргээр бүрдүүлжээ.

Алекс Лисефскийн байгаль орчинд ээлтэй байшин

Алекс Лисефски АНУ-ын вэб дизайнер мэргэжилтэй. Тэрээр орон сууцанд мөнгө үрж амьдрахаас эрс татгалзан өртөг багатай байшин барихаар шийдэж хамгийн түрүүнд жижиг чиргүүл худалдан авчээ. Түүний байшин бүхэлдээ байгаль орчинд ээлтэй, байгалийн модыг ашиглаж хийсэн байна.

Мөн олон цонх гаргаснаар нарны гэрэл сайн тусч орчныг дулаан тухтай болгож өгчээ. Алекс энэхүү "Чиргүүлтэй байшин"-тайгаа улс орон даяар аялж гайхалтай санаа эрэлхийлэн аялдаг байна.

Хөнгөн цагаан "Эко байшин"

АНУ-ын Airstream компани cүүлийн 80 гаруй жилийн турш аялал жуулчлалын чиргүүл үйлдвэрлэдгээрээ алдарт хүрсэн. Тус компани энэ олон жилийн турш амжилтанд хүрэхийн тулд зогсолтгүй ажиллаж өнөөг хүртэл аялал жуулчлалын салбарт чиглэсэн "чиргүүлтэй байшин"-г дэлхийн зах зээлд нэвтрүүлж байна. Чиргүүл зөвхөн машинд зориулагдсан байдаг ч дэлхий дээр хэн энэ гайхалтай байшинд амьдрахаас татгалзах вэ дээ. 

 Эртний мини-зочид буудал

"Агаарын хөлөг" нэртэй дээрх чиргүүл АНУ-ын Калифорни мужид байрладаг. Түрээсийн зориулалттайгаар ашигладаг уг байшингийн цонхноос Санта-Моника уулын үзэсгэлэнт Хаог хавцал ямар үзэсгэлэнтэй харагддаг гээч. 

Уг байшинд хоёр ор, мини бар багтсан. Түүнээс гадна ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс гадна талбайг ашиглан хөгжмийн хэмнэлд бүжиглэж цэнгэж болох аж. Ийм сонирхолтой аялалд гарахыг хэн хүсэхгүй байхав.

Автобус байшин

"Атобус байшин" аялагч бүрийн мөрөөдөл байдаг. Энэ нь магадгүй хэзээ нэгэн цагт бий болгосон хамгийн том дугуйтай байшин юм. Байшингийн зай ихтэй, үйл ажиллагаанд зориулагдсан. Модон шүүгээ, буйдангаас эхлээд таны хол аялалд нэн тухтай. Мөн дээр нь гэр болон найз нөхөдтэйгөө хамтдаа аялахад тохиромжтой.

 

Энгийн хэрнээ ая тухтай орчин

Энэ жижиг чиргүүлийг АНУ-ын House компани үйлдвэрлэсэн байна. Хэдий жижиг зай багатай ч зочид буудлын өрөө шиг бүрэн тонологдсон. Холын замд яг л гэртээ байгаа юм шиг тав тухыг жуулчдад бүрдүүлж өгчээ. 

Нэгэн хэвийн амьдралаас зугатах

Энэхүү дугуйтай байшинг чиргүүл үйлдвэрлэх жижиг компани бүтээсэн байна. 25 квадрат метр талбайтай байшинд угаалгын машин, халаагчаас эхлээд гал тогоонд хэрэгтэй бүх хэрэгслээр тоноглогдсон. Олон цонх гаргасан нь гадаах байгалийн үзэсгэлэн илүү тод харагдах болно. Байшин тусгайлан үзэсгэлэнт газраар дамжин холын аялал жуулчлалын зориулалттай. 

Macy Миллерын байшин

Энэ гайхалтай байшин Macy Миллерын байшин. Тэрээр Айдахогийн архитектор. Хэдэн жилийн өмнө энэ жижигхэн байшингаа барьжээ.

Эх сурвалж: brightside.me

 
  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Steffi

      (188.143.232.32) 2016-12-21 10:36
      • 0
      • 0

      Hallo,das stimmt so nicht. LTE ist in Talheim sehr wohl verfügbar. Ich komme hier in der Scaiellrstrhße aktuell auf 12Mbps up und 5Mbps down per Vodafone LTE. Für Talheim nicht schlecht, oder

      Хариулах

    • baku

      (202.179.25.147) 2016-02-21 19:34
      • 0
      • 0

      mash soniholtoi

      Хариулах