Хумсны өөрчлөлтөөр эрүүл мэндээ тольдохуй

2017 оны 05-р сар 22-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Бидний бие махбодийн хамгийн гайхалтай тал нь биед өвчин эмгэг үүсч байгааг хумсаар дамжуулан дохио өгч, бидэнд мэдэгдэж байдагт оршино. Хятадын анагаах ухаан хумсыг элэгтэй нягт холбоотой хэмээн үздэг. Хумсны толионы өнгө нь цусны талаар олон зүйлийг өгүүлдэг байна.

Хумсаар ямар өвчин, зовиуртай эсэхээ хэрхэн тодорхойлох вэ?

Хумс өнгөө алдах

Энэ нь тэжээлийн бодис дутагдаж байгааг илэрхийлдэг. Мөн хумсны будаг тогтмол хэрэглэснээр хумс шарлаж болдог. 

Хумс бор туяатай болох нь бамбай булчирхайн өвчтэйг илтгэдэг бөгөөд цагаан өнгийн хумс нь төмрийн дутагдалд ору байгааг гэрчилдэг. Хумсны толио хөхөмдөг саарал өнгийн туяатай болвол та уушиг эсвэл зүрхний асуудалтай, мөн хүчилтөрөгчийн дутагдалд орж байна гэсэн үг юм.

Хэврэг хугарамтгай хумс

Хэрвээ таны хумс хэврэгшээд хугараад байгаа бол бамбай булчирхайнд өөрчлөлт орж байгаа хэрэг. Мөн улаан хавтгай үлдээр өвчилсөн үед /тууралт болон загатнаа/ийм шинж тэмдэг илэрдэг байна. Угаалгын бодисын нөлөөгөөр, мөн ойр ойрхон хумсаа будах зэргээр хумс бас хэврэгшиж эмзэг болдог.

Хумс халбага шиг хэлбэртэй болж хотойх

Хумс ингэж халбага шиг хэлбэртэй болж хотойх нь цусанд төмөр дутагдаж байгааг илтгэдэг. Тиймээс гемоглобины түвшинг дээшлүүлэх хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөе.

Хумсан дээрх толбо

Хумсан дээр цагаан өнгийн толбо үүсэх нь түгээмэл тохиолддог зүйл. Үүнд санаа зовох хэрэггүй. Та ядарч сульдан стресст орж, бие организм дахь тэжээлийн бодисын хэвийн хэмжээ алдагдахад уг асуудал үүсдэг. Цагаан толбо нь гэнэт гараад хэсэг хугацааны дараа аяндаа арилчихдаг. Ийм үед та амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглээрэй.

Хумсны толио хөндлөн ховилтой болж цайрах

Осол гэмтэл, бэртлээс, мөн эрс тэс уур амьсгалаас, химийн эмчилгээнээс үүдэн ийм шинж тэмдэг ажиглагддаг.

Гиппократын хуруу

Хэрэв та сайн ажигласан бол ийм тохиолдолд хумс төвийж, зөөлөн болдог бөгөөд “бөмбөрийн цохиур” хам шинжийн үед дээрх шинж тэмдэг илрэхээс гадна уушиг, зүрх, элэгний архаг өвчлөлийн үед ийм болох нь бий.

Толион дээр цагаан зураас гарах

Энэ нь голдуу долоовор, дунд, эрхий хуруунуудад гардаг. Уургийн дутагдалд орж, стресст өртөн, элэг өвчлөх, хоол тэжээлийн дутагдалд орсныг тус тус илэрхийлдэг.

Босоо хэлбэртэй, бараан өнгийн судал үүсэх

Энэ нь хумсны толион доорх арьс хорт хавдартай болсныг илтгэх бөгөөд зөвхөн нэг хуруун дээр л гардаг. Ийм шинж тэмдгийн үед хумсны өнгө өөрчлөгддөг.

Хумсны толион доорх улаан болон бор өнгийн судал

Цусны судас гэмтсэний улмаас ийнхүү судал үүсдэг. Түүнчлэн заримдаа үе мөчний үрэвслийн үед болон хайрс үлд өвчний үед илэрч болдог.

Ер нь хүмүүс хумсаа сайн ажиглаж байх хэрэгтэй бөгөөд олон хүчин зүйлсээс шалтгаалан таны хумсанд өөрчлөлт ордог тул эртхэн оношлоод авахад илүүдэхгүй. Хумсны толио гэдэг бол хүний эрүүл мэндийг тодорхойлдог чухал үзүүлэлт учраас хумсаа бат бөх эрүүл байлгахыг хүсвэл лууван, далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, шарсан загас зэргийг хоолны цэсэндээ оруулж хэрэглээрэй.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.