Д.Номин-Эрдэнэ эрэгтэйчүүдийн их мастер болоход ойртлоо

Twitter Print
2016 оны 02-р сар 19-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын эмэгтэй шатарчдаас анх удаа эрэгтэйчүүдийн Олон улсын Их мастер цолны болзол биелүүлэхэд Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ нэг алхам ойртов. Серб улсын Нови-Сад хотноо явагдаж байгаа шатрын эрэгтэйчүүдийн Олон улсын их мастер цолны норм олгох 10 дугаар зэрэглэлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний найман өргийн дараа Oлон улсын мастер Д.Номин-Эрдэнэ 6.5 оноо авч нэг өргийн өмнө түрүүлэх болзлоо хангажээ. Энэ нь түүний хувьд эрэгтэй Олон улсын Их мастер цолны нормыг хоёр дахь удаагаа биелүүлсэн үзүүлэлт болж. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Серб, Болгар, Туркменистан, Монгол улсын нийт 10 шатарчин оролцож байгаагаас цорын ганц эмэгтэй шатарчин нь Д.Номин-Эрдэнэ байж. Түүний хувьд энэ жил 16 настай бөгөөд гэр бүлийн хамт Унгар улсад амьдардаг юм байна.

Шатрын эрэгтэйчүүдийн Олон улсын Их мастер цолыг авахын тулд гурван норм биелүүлж, чансаагаа 2500-д хүргэх ёстой. Д.Номин-Эрдэнийн (2468) хувьд хоёр дахь болзлоо Сербид болж буй тэмцээнээс ийнхүү хангажээ. Одоогоор манай эмэгтэй шатарчдаас эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ нар аваад байгаа бөгөөд Д.Номин-Эрдэнийн хувьд эрэгтэйчүүдийн Олон улсын Их мастер болох хоёр дахь болзлоо ийнхүү хангав. Одоо түүний хувьд Монголын эмэгтэй шатарчдаас анх удаа эрэгтэйчүүдийн Олон улсын Их мастер болоход ганцхан алхам үлдэв.  Тэрээр нэг л норм биелүүлэхэд эрэгтэйчүүдийн Олон улсын Их мастерын болж Монголоос анх удаа, дэлхийд 35 дахь шатарчин болох юм.    

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (109.92.172.149) 2016-02-19 12:53
      • 0
      • 1

      Арай ташаа мэдээлэл байндаа залруулж өгнө үү Монгол улсаас одоохондоо эрэгтэйчүүдийн Их Мастер буюу GM цолтой эмэгтэй шатарчин төрөөгүй байгаа бөгөөд Номин-Эрдэнэ хамгийн ойрхон очоод байна. Хоёрдугаарт манай улсад Эмэгтэйчүүдийн Их Мастер буюу WGM цолтой 4 эмэгтэй шатарчин бий Б.Мөнгөнтуул,Т.Батчимэг , А.Энхтуул , Д.Номин-Эрдэнэ юм. Мөн энэ дөрвөөс цолоо ахиулан эрэгтэйчүүдийн Олон Улсын Мастер цолонд хүрсэн 3 хүн нь Б.Мөнгөнтуул , Т.Батчимэг , Д.Номин-Эрдэнэ нар юмаа. Энэ цолонд хүрсэн эмэгтэй шатарчин Дэлхий дээр одоогоор 97 байна. Эрэгтэйчүүдийн их мастер буюу GM цолонд хүрсэн эмэгтэй шатарчин онцгой тохиолдол бүх цаг үеийн туршид 34 байгаа.Монгол улс маань эрэгтэйчүүдийн Их Мастер цолонд хүрсэн анхны гоц тохиолдолтой эмэгтэй шатарчнаа өлгийдөн авах цаг маш ойрхон ирсэн нь энэ охиний бахдам амжилт юм.Амжилт хүсьеээ уухай

      Хариулах