Бидний мэдэхгүй iPhone-ийн 15 шинэ хэрэгтэй функцууд

Twitter Print
2017 оны 05-р сар 07-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Хэдийгээр бид өдрийн туршид iPhone-тайгаа хамт байдаг ч бидний тэр бүр мэддэггүй олон функцууд байдгийг анзаардаггүй. Тэдгээрээс хамгийн чухлыг нь бид та бүхэнд хүргэж байна. 

1. Нууц үг, хурууны хээгээ оруулахгүйгээр өөрт ирсэн мессежинд хариу өгөх боломжтой. Үүний тулд "Notification Center"-г утасныхаа дээд хэсгээс доош нь татан нээж, ирсэн мессежийн мэдээллийг баруунаас зүүн тийш татсанаар "Reply" гэсэн сонголт гарч ирнэ. Энэхүү сонголт дээр даран хариу мессеж бичих боломжтой. 



2. Хэрэв ямар нэг аппликейшн ашиглаж байх үед мессеж ирсэн тохиолдолд мөн л дээр байдлаар "Notification Center"-с хариулт өгөх боломжтой. 



3. Ямар апп таны утасны батерейг хурдан дуусгаад байгааг мэдэж авах. Үүний тулд Settings > Battery гэсэн сонголтыг хийснээр батерейг хамгийн ихээр ашиглаж буй аппын жагсаалт гарч ирнэ.



4. Хаана байгаагаа тайлбарлах гэж цаг алдснаас шууд мессежээр одоогийн байрлалаа илгээх ямар санагдаж байна. Үүний тулд мессежийн баруун дээд буланд буй "Details" товч дээр даран "Send My Location" сонголтыг хийхэд л хангалттай.



5. Харин зөвхөн байрлалаа илгээгээд зогсохгүй цаад хүндээ таны хаана явааг хянах боломж гаргаж өгөхийн тулд "Share My Location" сонголтыг хийгээрэй.



6. Харин зөвхөн тухайн хүнээс ирж буй мессежийг дуугүй болгохын тулд "Do Not Disturb" сонголтыг хий.



7. Шинэ и-мэйл бичиж байх үед өмнөх и-мэйлүүдийг нь харах хэрэг гардаг. Ийм үед заавал бичиж буй и-мэйлээ хаахгүйгээр зүгээр л дээрээс нь доош нь татаж доор байрлуулан бусад и-мэйлүүдээ шалгах боломжтой. 



8. Мессежийг бусад хүнд илгээх. Үүний тулд мессежин дээрээ 2 дараад гарч ирэх цэснээс More гэсэн сонголтыг хийж, шинээр гарч ирсэн цонхны баруун доод булан дахь forward Товч дээр дараарай.



9. Siri вэбийн мэдээ, нийтлэл, ном, мессежийг хүртэл унших боломжтой. Үүний тулд Settings > General > Accessibility > Speech сонголтыг хийн "Speak Screen" болон "Speak Selection" сонголтыг идэвхжүүлээрэй. Одоо Siri-гээр уншуулах материалаа дэлгэц дээрээ гаргаад 2 хуруугаараа дэлгэцийн дээд хэсгээс доош нь чиглэлтэйгээр хөдөлгөхөд л болно.



10. Таны iPhone хаана явсан бүх газрыг чинь бүртгэж байдаг. Энэ бүхнийг харахыг хүсвэл Settings>Privacy>Location Services>System Services сонголтыг хийн, "Frequent Locations" товчийг дараарай.



11. Утасныхаа батерейг хэмнэх бас нэгэн ухаалаг арга. Settings>General>Accessibility "Grayscale" сонголтыг идэвхжүүл.



12. Утасныхаа Home товчин дээр 2 удаа хүрэхэд бүх аппликейшнууд доошлон дэлгэцийн доод хэсэгт ойртож ирдэг. Зөвхөн iPhone 6 Plus.



 13. Хэрэв та өдөр бүрийн тогтмол цагт хөгжим сонсдог бол iPhone таныг чихэвч залгангуут л Music апп-ыг нээдэг. Энэ нь iOS 9 үйлдлийн систем дээрх шинэ функц.



14. Low Power Mode мөн л шинээр iOS 9-д нэмэгдсэн функц бөгөөд iPhone зарим хэрэглээг хязгаарлан батерей хэмнэдэг. Setting>Battery>Low Power Mode



15. Та ямар нэг функцыг хайж байгаа бол iOS 9 бас нэгэн шинэ боломж гаргасан. Энэ нь Settings-ийн дээд хэсэгт байрлах хайлтын нүд

www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.