Очирбатын Бурмаа Азийн аварга болов

2016 оны 02-р сар 19-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа Ази тивийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл медалийнхаа араас олон жил хүлээсэн алтан медалиа Тайландын нийслэл Бангкок хотноо гардаж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулав. Бангкок хотноо болж байгаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийн өчигдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63кг-д Б.Нямгэрэл, 75кг-д гавьяат тамирчин  О.Бурмаа нар зодоглосноос Очирбатын Бурмаа Азийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр эхний тойрогтоо Узбекстаны Лалахан Оринбаеваг, хагас шигшээд Казахстаны Гулмаралыг тус тус цэвэр ялсан билээ.

Харин аваргын төлөө барилдаан өчигдөр Монголын цагаар 19:30 цагт болж, тэрээр 2013 оны залуучуудын дэлхийн аварга Японы Рио Абетэй барилдаж, ялснаар Ази тивийн аварга боллоо.

Ийнхүү гавьяат тамирчин Очирбатын Бурмаа 34 насандаа Ази тивийн аварга болж, Риогийн олимпод гол өрсөлдөгч нарын нэг гэдгээ нотоллоо.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.