Түдгэлзүүлсэн хэргийн тооллого хийжээ

Twitter Print
2016 оны 02-р сар 19-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймгийн прокурорын газраас Аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасагтай хамтран түдгэлзүүлсэн хэргийн тооллого явуулжээ. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар тус аймгийн цагдаагийн газар болон прокурорын газрын хяналтанд нийт 53 хэрэг түдгэлзээтэй байна.

Түдгэлзээтэй байгаа  53 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэсэн он цагийн дарааллаар нь авч үзвэл: 2004, 2007, 2009 оны тус бүр 1 хэрэг, 2011 оны 6, 2012 оны 4, 2013 оны 5, 2014 оны 10, 2015 оны 25 хэрэг байх бөгөөд зүйл ангиар нь задалж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг 43 буюу нийт түдгэлзээтэй хэргийн 83.1 хувийг эзэлж байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” 43 хэргийн 1 хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлээр, 42 хэрэг нь 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн  хэргүүд  байна.2015 оны тайлангийн эцэст тус аймгийн прокурорын газрын хяналтанд нийт 48 хэргийн үлдэгдэлтэй байсанаас 12 хэрэг буюу 25 хувь нь эзэнгүй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд байх ба тэр дундаа 11 хэрэг нь эзэнгүй “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” хэргүүд байжээ.

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 33 эрүүгийн хэрэгт дугаар олгосноос 15 хэрэг буюу 45.4 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд байх ба тэр дундаа 14 хэрэг нь эзэнгүй “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” хэргүүд байгаа нь цаашид хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эзэнгүй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарлаа хандуулж, эзэнгүй хэргүүдийн эзэн, холбогдогчийг олж тогтоон, хохирогчийн эрхийг хамгаалах талаар үр дүнтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Иймд тус  прокурорын газраас аймгийн хэмжээнд эзэнгүй хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж бусад байгууллага, албан тушаалтнуудтай хамтран ажиллаж, тодорхой зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зохиосон ажил, хүрсэн үр дүнгийн талаар 2016 оны 3 дугаар сард танилцуулах ажлын чиглэлийг Аймгийн Цагдаагийн хэлтэст албан бичгээр хүргүүлж, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.