Ирээдүйд бий болох, эрэлттэй байх 10 мэргэжил

2017 оны 02-р сар 21-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

1.Нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн оператор

Дрон нь өөртөө бүхий л боломжит чадваруудыг агуулаад зогсохгүй дроныг дайны үед хэрэглэхээс эхсүүлээд амьдрал ахуйдаа хүртэл бүхий л цаг үед ашигладаг болно. Жишээ дурдвал Марк Зукерберг дроны тусламжтайгаар интернетийн сүлжээг дамжуулахыг хүсч байгаа бол зарим интернет дэлгүүрүүд нь агаарын тээврээр бараа хүргэх үйлчилгээг туршиж үзэж байгаа ажээ. Тэгэхээр бүрэн автомат удирдлагатай нисдэг хэрэгслийн операторын мэргэжил нь ирээдүйд эрэлттэй мэргэжлийн нэг болох аж. Хэрэв та энэхүү төхөөрөмжийг чадварлагаар удирдаж чадна гэж бодож байгаа л бол одооноос бэлтгэж, хичээгээрэй.

2.3D хэвлэгчээр хэвлэсэн хувцасны загвар зохион бүтээгч

Өмнө нь энгийн хувцас загварын зохион бүтээгч гэж ярьдаг байсан бол одооноос эхлэн 3D принтерээр хэвлэсэн хувцсыг илүүтэй сонирхох болж. Миланаас эхлээд Нью-Йоркийн загварын тайзан дээр хүртэл ийм аргаар урласан гоёл чимэглэлүүд загварынхны хувьд ердийн хэрэглээ болжээ. Технологи нь хангалттай хүрэлцээтэй байхын хэрээр 3D принтер дээр ажиллах чадвартай загвар зохион бүтээгчид шаардлагатай болж ирж байна.

3.Хийсвэр зүйлийг бодитоор дүрслэгч архитектор

Хийсвэр, нэмэлтээр бодит байдлыг бий болгох гэсэн ойлголтыг кино найруулагчид, видео тоглоом зохиогчид, эмч нар, сэтгэлзүйчид илүүтэй хэрэглэдэг нэр томъёо юм. Өөрөөр хэлбэл архитектор нь бүхий л боломж, сэтгэл хөдлөл, шинэ ертөнцийг бий болгож бүтээнэ гэсэн үг. Энэ мэргэжил нь тун удахгүй эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтанд бичигдэх бөгөөд виртуал бодит байдлыг илэрхийлэх технологи нь үзвэр үйлчилгээнд төдийгүй хүнийг эмчлэхэд хүртэл ашиглагдах аж.

4.Хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг шинжлэх хувийн шинжээч

Бид өдөр бүр л эрүүл мэндийнхээ талаарх бүх зүйлийг бодож тооцоолдог. Илчлэгийн хэмжээ, алхсан алхам, уусан усны хэмжээ гээд л. Тэгвэл өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл болох зүрхний хэм, нойр, идэвхтэй байдлын давтамж зэрэг олон үзүүлэлтүүдийн мэдээллийг хүлээж авдаг болох нь. Ийнхүү эрүүл байхын тулд амьдралын тань эрүүл хэв маягийг тодорхойлсон зөвхөн танд зориулсан, цор ганц төлөвлөгөөг гаргаж өгөх, тухайн мэдээллүүдийг тайлбарлах хүн буюу хувийн шинжээч хэрэг болох тул ийм мэргэжил бий болох гэнэ.

5.Хот төлөвлөгч

Ухаалаг хот төлөвлөх явцад ухаалаг технологийн хөгжлийг судлахын зэрэгцээ түүнийг барилга, гудамж талбай, зогсоол зэрэгт шууд нэвтрүүлэх чадвартай архитекторууд ажиллах шаардлагатай болох бөгөөд хотыг шинэ түвшинд төлөвлөх эзэд хамгийн эрэлттэй болох аж.

6.Ухаалаг системийн хэмжилт шалгагч

Ирээдүйд бидний амьдран сууж буй байшин барилга бүгд ухаалаг болохын зэрэгцээ хэмжилтийн шинэ системтэй болж тооны технологийг ашиглан орон сууц нийтийн үйлчилгээтэй холбогдох юм байна. Тиймээс энэ ажлыг хийж гүйцэтгэх хүн бүрийг сургах шаардлага урган гарч байна. Англид ийм хэмжилтийн системийг бүтээсэн бөгөөд энэ жилийн намар танилцуулгаа толилуулжээ.

7.Ухаалаг сүлжээний архитектор

Ухаалаг сүлжээ нь архитекторуудын дунд нилээд түгээмэл ойлголт болон ирж байна. Цэвэр, ногоон хотыг бий болгон орчин үеийн эко технологи болон шинжлэх ухааны ололтуудыг үр ашигтай нөөц болгон ашиглахад гол санаа нь оршиж байгаа юм. Тэгэхээр хотын зураг төсөл, инженерийн ажлыг сайн мэддэг хүнийг ухаалаг сүлжээний архитектор болгох өндөр магадлалтай гэж үзжээ.

8.Мэдээллийн сангийн архитектор

Мэдээллийг дүн шинжлэх үйл явц хувьсан өөрчлөгдсөөр байна. Ирээдүйд ердийн ажилд зайлшгүй шаардлагатай мэдээллийн хэмжээ, цар хүрээ улам л их болно. Иймээс том хэмжээний өгөгдлийн багцыг зохион байгуулж, системчлэх ажлыг гүйцэтгэх ажилтан хамгийн их эрэлттэй мэргэжил болох гэнэ.

9.Орлох валютын мэргэжилтэн

Банкны ажилтнууд одооноос эхлэн санаа зовох хэрэг гарах нь. Учир нь одоо байгаа эрэлт хэрэгцээ ирээдүйд үгүй болох гэнэ. Магадгүй өнөө үед юу юунаас илүүтэй бид бүгд долларын ханшинд анхаарал хандуулж байгаа. Харин энэ үйл явц удаан үргэлжлэхгүй бөгөөд валютыг орлох өөр нөлөө бүхий зүйл шинээр гарч ирэх аж. Ирээдүйд бий болох мэргэжилтэн нь валютын ханшийг урьдчилан таамаглах, хэлбэлзлийг тооцоолох, түүнчлэн хамгийн гол зүйл нь орлох валютын тусламжтайгаар ашиг олдог тийм хүн байх ажээ.

10.Цахим худалдааны салбарын менежерүүд

Ирээдүйд бараг бүх жижиглэнгийн худалдаа цахим горимд бүрэн шилжинэ хэмээн үзэж байгаа аж. Үйлчлүүлэгчээ татах хачин сонин зүйлс, худалдаа хийхэд зориулагдсан өрөө, тавиур зэрэг уламжлалт аргаар бизнес эрхлэх байдал халагдаж бараг л үгүй болно гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн цахим худалдааны дэлгүүрүүдэд шинжээч болон зохион байгуулагчид эрэлт ихтэй болно хэмээн тооцоолж байгаа юм.

Эх сурвалж: www.lifehacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.