У.Хүрэлсүхийн түүх М.Энхболдод давтагдах уу

Twitter Print
2016 оны 02-р сар 18-нд 18:11 цагт
Мэдээний зураг,

Тухайн үед 90 жилийнхээ түүхийг бичиж явсан МАХН-ын ХVI их хурал 2010 оны арваннэгдүгээр сарын 4-6-ны хооронд болж намынхаа нэрээс “хувьсгалт”-ыг нь хуу татан авч хаясан түүхтэй. Ялалт, амжилт бүрийг нь зоригжуулан зохион байгуулсаар ирсэн “Энхрий хайрт нам”-ынхаа нэрээс “хувьсгалт”-ыг нь хүч түрэн авч хаях үйл хэргийг оройлон удирдагч нь тэр үеийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх байж билээ. Энхрий хайрт намынхаа төлөө “Улаан хамгаалагч” ч болдог зориг зүрхтэй, шулуухан шударга У.Хүрэлсүх намынхаа их хурал болохоос сарын өмнө буюу 2010 оны аравдугаар сард хэвлэлд ярилцага өгөхдөө “Нам нэрээ солиод 2012 онд сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж зоригтой дуугараад нээрээ ч 2012 оны сонгуульд ялимгүй цөөнх болсны дараа АН-аас нэр дэвшиж Чингэлтэйгээс сонгогдсон “Нялх Сэнгүм” Г.Баярсайханыг дэлсэж унагачихаад сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалзаж байв.

Энэ бүхэн болоод өнгөрсөн явдөл хэдий ч У.Хүрэлсүхийн хэлсэндээ хүрдэг шударгуу гүжирмэг зан, намын нэрийн ганц үг ч олон мянган сонгогч, жирийн гишүүдэд нь хэрхэн эмзэг тусдагийн баримт, нотолгоо болсоор өнөөдөртэй золгоод байгаа.

Тэгвэл 90 жил туг дарцаг шиг дэрвэж явсан энхрий хайрт намынхаа нэрээс “хувьсгалт”-ыг нь хусч хаяснаар өнгөрсөн 25 жилд хоёр дахь удаа ялагдал хүлээсэн өнөөдрийн МАН-ын удирдлагууд бас нэгэн түүхэн сонголтын өмнө ирээд байгаа бололтой юм. Энэ ямар учиртай, юун сонголт вэ гэвэл МАН-ын дарга М.Энхболдын гараас нь хөтлөн Монголын улстөрд оруулж ирсэн “Том ах” Н.Энхбаяр нь түүнд ёстой жинхэнэ “Татгалзахын аргагүй санал” тавьснаар У.Хүрэлсүхийн түүхийг М.Энхболд давтаж магадгүй байдалд орчихоод байгаа ажээ.

“Татгалзахын аргагүй санал” гэдэг нэг талаар аймшигтай ч юм шиг, нөгөө талаар санал тавигчийн хүч чадал, эрх мэдлийг гуравхан үгээр тодорхойлдог энэ сүрдмээр үгийг Монголчууд дэлхийн шилдэг 100 киноны магнайд явдаг, Италийн мафийн толгойлогч эцэг хүүгийн амьдралын тухай өгүүлдэг “Загалмайлсан эцэг” киноноос анх дуулж мэдсэн түүхтэй.

Сүүлийн хоёр гуравхан хоногт Монголын улстөрд өрнөж байгаа үйл явлууд, ар араасаа цувралдан гарч байгаа МАХН, МАН-ын дарга нарын албан бичгүүдээс харвал яах аргагүй МАХН-ын дарга Н.Энхбаяр гараас нь хөтлөн Монголын улстөрд оруулж ирсэн МАН-ын дарга М.Энхболдод “Татгалзах аргагүй санал”-ыг тулган хүлээлгэсэн болох нь тодорхой болж байна.

М.Энхболд даргын хувьд “Би Улаанбаатарын газраас сөөмийг ч зараагүй” гэж тас гүрийж байгаа ч Н.Энхбаяр ахаасаа “Татгалзах аргагүй санал”-ыг нь  хүлээж авсан талаараа ганц үг ганхийлгэхгүй байгаа нь яах аргагүй ирэх сонгуульд МАН, МАХН нэгдэн орж “Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэх”-ээр шийдсэний нотолгоо гэлтэй.

Харин “Том ах”-ынхаа “Татгалзах аргагүй санал”-д “за” гэсэн М.Энхболд   У.Хүрэлсүх шиг “Хоёр намыг нэгтгэж сонгуульд ороод ялагдал хүлээвэл хариуцлагыг нь би хүлээнэ” гэж зоригтой дуугарч чадах эсэх нь дараагийн асуудал юм. Ямартай ч МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас ирэх гуравдугаар сарын 1-нд болох намын баярыг хамтран тэмдэглэх тухай саналд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “За тэгье” хэмээн хариулснаар Монголын улстөрийн ууган хүчин байснаа таван жилийн өмнө салж одсон МАН, МАХН хоёр тас тэврэлдэн нэгдэх эхний алхмууд хийгдэж эхлэв.

М.Энхболд даргад У.Хүрэлсүхийн гүжирмэг зориг, шулуухан үйлдэл байхгүй ч Н.Энхбаяр ах нь зааж зааварчлаад, замын дунд наймаа тохироо хийгээд явчих нь тодорхой. Тэгээд ч саяхан өөрчлөн баталсан гээд байгаа Сонгуулийн хууль өмнөхөөсөө өөдтэй дээрдсэн зүйлгүй болохоор энэ хоёр нам нэгдэж хүчээ нэгтгэхгүй л бол 2012 оны гашуун түүх давтагдаж, хэн хэнийхээ саналыг хувааж АН-д далаараа тавиулна гэдгээ яс махаараа мэдэрсэн.

Нөгөөтэйгүүр АН болон УИХ-ын дарга З.Энхболд “Бид энэ сонгуульд бие даан оролцож заавал ялалт байгуулна. Өнгөрсөн 25 жилд АН-ыг хүчтэй олонхи болгож үзээгүй ард түмэн маань энэ удаа бидэнд итгэл үзүүлэх байх. Бидэнд хийх ажил маш их байна. Дахиад 75 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна. 100 малчинаа үйлдвэрлэгчид болгоно” хэмээн айхтар мэдэгдэл хийгээд байгаа нь Н.Энхбаяр, М.Энхболд хоёрыг өөр ямар ч сонголтгүй нэгдэхийг шаардсан бас нэгэн тулгалт болоод байгаа юм.

Харин МАН-ын дарга М.Энхболд намаа МАХН-тай нэгтгэж сонгуульд ороод ялж чадахгүй бол У.Хүрэсүхийн түүхийг давтаж, хариуцлага хүлээн намын даргаасаа огцорч, магадгүй шинээр сонгогдох УИХ-ын гишүүнээсээ ч татгалзах өдөр ирэхийг Монголын нийгэм харах өдөр ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

Ямартай ч МАН, МАХН хавиар ийм тохироонууд хийгдэж, Н.Энхбаяр, М.Энхболд нарын дунд “Татгалзах аргагүй санал” хөвөрч байгаа нь тун магадлалтай болж байна. Ялангуяа УИХ-ын ээлжит бус чуулган МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудлаас болж нээлтээ хийж чадахгүй байгаа нь дээрх асуудал яах аргагүй шийдэгдсэнийг батлаж байх шиг. Ийм л нэг тохиролцоо хийгдэж, хэдэн сарын дараа нэгэн базаахгүй түүх давтагдаж ч болзошгүй цаг хугацаа яваад эхэлжээ.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (212.234.217.188) 2016-02-19 23:21
      • 0
      • 0

      Дэмжиж байна.монголын ард түмнийг амаар нь шороо өмхүүлсэн АН-ын засаглалын завхарлын гай зовлонг монголын ард түмэн амсаж зовж ханлаа одоо энэ бүх алдаа завхарлыг засах үүрэг МАХН,МАН 2-т л ноогдож байна. Улс орноо улс шиг хөгжүүлж ард түмнээ аятай тавтай амьдрах орчноор хангах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ улс орон харийнханы тоглоом болж украйн,сир улс шиг болоход тун ойрхон болжээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.60) 2016-02-19 13:56
      • 0
      • 0

      ЭВСЭЭД ТОЙРГОО ХУВААГААД ЯВАХ БИЗ ДЭЭ. ЕЕР ЯМАР АРГА БАЙДАГ ЮМ? ОГТ БАЙХГУЙ

      Хариулах

    • 66

      (202.179.11.42) 2016-02-18 19:02
      • 0
      • 0

      Tyt

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.199) 2016-02-18 18:25
      • 0
      • 1

      Авилгалчидтай нэгдвэл МАН нам хог болно доо. Энхбаяр МАН , АН хоерыг хоеуланг нь хорлож дууслаа шүү.

      Хариулах