Хоол хүнсээ шинэхэн хэвээр нь удаан хадгалах 10 гайхамшигтай арга

Twitter Print
2018 оны 07-р сар 24-нд 18:22 цагт
Мэдээний зураг,

Гал тогоонд ихэнх цагаа өнгөрүүлдэг айл гэрийн эзэгтэй нарт ажлаа хөнгөвчлөх, цаг хугацаа, хөлс хүчээ хэмнэх арга байна. Дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулна гэдэг ярвигтай ажлуудын нэг. Тэгвэл энэхүү цуглуулсан хүнсээ шинэхэнээр нь хадгалах 10 гайхалтай аргыг хүргэе.

1.Ойн жимс нь 2 долоо хоног хадгалах хугацаатай

Ойн жимсүүд нь бусад жимс ногоог бодвол маш амархан ялзарч мууддаг тул харамсаад суулгүй хаях хэрэгтэй. Харин эрүүл байгаа хэдэн жимснүүдээ удаан хадгалахын тулд цууны уусмалыг ашигладаг. Ус болон уксусыг 3:1 харьцаатай хольж жимсээ хийж зайлна. Жимсээ шүүлтүүрт шүүж, урсгал усаар зайлж, хатаагаад таглааг нь таглалгүйгээр саванд хадгална.

2.Этилений хий шингээгч

Гадил жимс, авокадо, тоор, манго, киви, улаан лооль, хар чавга гээд бусад жимс ногоо нь этилен ялгаруулдаг тул энэ нь жимс ногоо амархан муудахад хүргэдэг шалтгаан болдог. Төрөл бүрийн жимс жимсгэнэ, ногоог тусад нь хадгалах ёстой бөгөөд эдгээрийг удаан хадгалахыг хүсвэл этилен шингээгч худалдан аваарай.

3.Ногоон өнгөтэй амтлагч ногоог шинэхэн хэвээр нь хадгалах

Яншуй, базилик, кинза зэргийг зөөлөн, шинэхэнээр нь хадгалах бол хуванцар сав эсвэл хүнсний скочинд баглаж хөргөгчиндөө хийнэ. Мөн түүнийг иштэй нь цуг усанд хийж устай савны дээгүүр нь уутаар баглан зангидаж хадгалж болдог.

4.Ногоон сонгино

Ногоон сонгино нь хамгийн амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүн юм. Шинэ хэвээр нь удаан хадгалахын тулд зүсэж жижиглээд хуванцар саванд хийж, хөлдөөгчинд хөлдөөнө. Ийм байдлаар сонгиныг хадгалахад сар хэртэй шинж чанар, аагаа алдалгүй шинээрээ байдаг. Нэг зүйлийг анхааруулахад хөлдөөхийн өмнө ногоон сонгино маань хуурай байх ёстой. Хуванцар савны оронд цахилгаантай уут ашигласан ч болно.

5.Алим, төмс хоёр бол үүрдийн найзууд

Төмсийг удаан хадгалахад ургаж, соёолдог. Харин энэ асуудлыг шийдэх гарц бол алимтай хамт хадгалах явдал юм. Алимтай хамт төмсийг хадгалснаар ургаж, соёолдоггүй ба төмсийг сонгинотой цуг хадгалвал амархан ялзардаг.

6.Сыр буюу хатуу бяслаг, цөцгийн тосны зохицол

Бяслагийг хэт хатаж хорчийлгохгүйн тулд зүссэн хэсэгт нь цөцгийн тос түрхээд хүнсний ногооноосоо тусад нь калькан цаасанд хийж хадгалдаг.

7.Гадил жимсний иш

Хэрвээ та гадил жимс худалдан авсан бол гялгар уутаар иш хэсгийг нь ороогоорой. 5 өдөртөө л санаа зоволтгүй бөгөөд бусад төрлийн жимстэй хамт байлгаж болохгүй.

8.Ямар ч гялгат уут хэрэггүй

Гялгар уутанд хадгалсан улаан лооль нь түүнээс ялгарсан этиленийг гадагшлуулаагүйн улмаас хэт хурдан боловсорч гүйцээд муудах нэг шалтгаан болдог. Хамгийн зөв сонголт бол улаан лоолийг цаасан уутанд мөчиртэй нь цуг доош нь харуулан хийж хадгална. Харин бүрэн боловсорсон улаан лоолийг харанхуй газарт, тасалгааны хэмд мөчрийг нь дээш нь харуулан хадгалахад тохиромжтой. Энэ нь мөн мөөгөнд ч бас хамаатай.

9.Навчит ногоо

Салат навчийг багц, боодлоор нь цаасан сальфеткаар хучина. Ингэснээр сальфетка нь салатнаас ялгарах чийгийг өөртөө шингээн авч салатыг чийгтэй хэвээр нь хадгалдаг. Мөн сальфеткаар хучсан чигт нь саванд хийж таглааг нь сайтар таглана.

10.Самар

Самрыг шарж хэрэглэвэл амттайгаас гадна удаан хадгалагддаг. Илүү удаан хадгалахын тулд вакум саванд хадгалаарай. Хөлдөөсөн нөхцөлд 6 сар хүртэл хадгалах боломжтой. 

Эх сурвалж: www.novate.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.