Ондоо өнгөтэй антифризүүдийг хооронд нь хольж болох уу

Twitter Print
2017 оны 10-р сар 26-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Автомашины хөдөлгүүрийг хөргөх зориулалттай шингэний ерөнхий нэршил нь антифриз юм. Уг шингэн нь дотоод шаталтын хөдөлгүүрийн хөргөлтийн системд дулаан солилцоход ашиглагддаг бөгөөд бага температурт хөлддөггүй. Харин тосол бол антифризийн худалдааны тэмдэг юм. Хөргөлтийн шингэний найрлаганд этилен эсвэл полипропиленгликоль, нэмэлт бодисууд агуулагддаг.

Орчин үед практикт антифризийг 2 төрөлд хуваан үздэг бөгөөд давс болон хүчилд суурилсан гэж ангилдаг. Хамгийн түгээмэл тархсан төрлүүд нь:

-Улаан өнгөтэй антифриз. Үйлчилгээний хугацаа 5 жил

-Ногоон өнгөтэй антифриз нь 3 жил

-Хөх өнгөтэй антифриз буюу тосол нь 1-2 жил байдаг.

Тэгвэл тосол болон антифризийг хооронд нь хольж болох уу? Ондоо өнгөтэй антифризүүдийг хольж болох уу?

Антифризийн өнгө түүний чанартай холбоотой байдаг гэсэн хэвшмэл буруу ойлголт жолооч нарын дунд бий. Үнэн хэрэгтээ хөргөлтийн шингэн үйлдвэрлэгчид бие биенээсээ нь ялгарахын тулд, мөн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахын тулд хөргөлтийн шингэнд будагч бодис, нэмэлт бодисуудыг нэмж ийнхүү олон янзын өнгөтэй болгодог бөгөөд ондоо өнгөтэй байх  /улаан, ногоон, хөх, шар/ гол шалтгаан нь  хэрэглэгчид болон үйлдвэрлэгч нарын хоорондын гол итгэлцүүр болон оршдог гэхэд болно.

Тосол болон антифризүүд нь ашиглалтын шинж чанар, найрлагаараа үл ялиг ялгаатай байдаг. Тосол нь хөргөлтийн системийн сувгийн хананд тунадасждаг силикатыг найрлагандаа агуулдаг ба зэврэлтээс хамгаалах үйлчилгээтэй байдаг. Харин антифризэд силикат агуулагддаггүй. Иймээс тосолыг антифризтэй хольж хэрэглэх эсвэл хөргөлтийн системийг угаалгүйгээр өөр тосолоор орлуулан хэрэглэх зэрэг нь хөргөлтийн системийн сувагт тунадас, хөөс үүсгээд зогсохгүй зэврүүлэх нөлөө үзүүлж, хөргөлтийн шингэний чанарыг муутгадаг ажээ.

Түүнчлэн төрөл бүрийн өнгөтэй антифризүүд нь ижил найрлагатай ч гэлээ үзүүлэлтүүд болон тослох, зэврэлтийн эсрэг шинж чанараараа, эд ангиудад үйлчлэх нөлөөллөөрөө, царцах, буцлах хэм зэргээрээ хоорондоо ялгаатай байдаг. Тэгэхээр өөр өнгөтэй антифризүүдийг хооронд нь огтхон ч хольж болохгүй.

Эх сурвалж: www.drive2.ru, www.carpodogrev.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.