2016 оны 02-р сар 17-нд 12:54 цагт

Гимнастикийн тамирчны хип хоп хөдөлгөөн шүтэн бишрэгчдийг галзууруулах дөхөв

Гимнастикийн тамирчдын үзүүлбэр хүнд, анхаарал болгоомж их шаарддаг тул тамирчин өөрөө ч анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж үзүүлбэрээ гүйцэтгэдэг бөгөөд үзэгчид ч амьсгаа даран ширүүхэн хөдөлж ч чадахгүй үздэг гэхэд болно. Харин олон жилийн турш гимнастикийн ертөнцөд ноёрхож ирсэн энэхүү хэв маягийг Америкийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа U.C.L.A буюу Лос Анжелос хот дахь Калифорнийн Их сургуулийн тамирчин Sophina DeJesus эвдэж чадлаа.

Тэрээр заавал хийх ёстой үзүүлбэрүүдээ яв цав, ямар ч алдаагүй төгс хийхийн зэрэгцээ дараагийн үзүүлбэрт орох холбоосоо хип хоп хөдөлгөөнөөр хийж өөрийгөө хөглөж, урам зориг өгч байсан нь зааланд суусан хөгжөөн дэмжигчдийг бараг галзууруулах шахжээ. Түүний энэхүү хип хоп хөдөлгөөн бүхий үзүүлбэрийг нийтэд түгээснээр 400,000 гаран удаа түгээгджээ. 

Continue reading the main story

 

Би бүжиглэх дуртай, бүжиглэх нь эрч хүч, урам зориг өгдөг. Бас хөгжилтэй, сэтгэл өөдрөг байгаагаа илэрхийлэх нэг боломж гэж DeJesus ярьсан байна. 

Энэ өдөр түүний хувьд онцгой өдөр байлаа. U.C.L.A.-ийн гимнастикчдийн баг одоогоор топ 10-т жагсаж байгаа бөгөөд энэ удаагийн үзүүлбэртээ тэрээр 9.925 оноо авч, онооны нийт дүнгээр багтаа эхний гуравт багтжээ. 

Хэдийгээр цахим ертөнцөд түүний үзүүлбэрийг гайхан биширч, бахдан шүтэж байгаа ч түүний хувьд хөгжилтэй, өөдрөг хип хоп бүжгээр хуучин уламжлалыг чанд хатуу мөрддөг шүүгчдийн сэтгэлд нөлөөлж тэднээс өндөр оноо авч чадсан нь хамгийн чухал гэжээ.

 

DeJesus-ийн энэ хөгжилтэй байдал үзэгчдэд ч тэрхэн зуур нөлөөлж түүнийг даган хип хоп хөдөлгөөн хийж баясч байсан байна. Гимнастикийн үзүүлбэрт сонгодог голдуу хөгжмийн аянд ямар ч сэтгэлийн хөдөлгөөн баяр баясалгүй, хэтэрхий биеэ барьсан "түгшүүртэй" ч гэмээр хэмнэл ноёлдог байсныг зоригтойгоор эвдэж чадсан. Үүнтэй шүүгчид ч эвлэрэх цаг болсон гэж олон хүн сэтгэгдэл үлдээсэн байна. 

Эх сурвалж: http://www.nytimes.com/

Орчуулсан Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.