Эхнэрээ араар нь тавьсан улс төрч албан тушаалаасаа огцорлоо

Twitter Print
2016 оны 02-р сар 17-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Япон улсын улс төрч Кенсюк Мияазаки гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас албан тушаалаасаа огцрох болсноо зарлалаа. Тэрбээр уг нь улсдаа анх удаа аавын чөлөө авсан улс төрч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг байжээ.

Япон улсын Хуульч Кенсюк Мияазаки өнгөрсөн жил өөрийгөө Япон дахь жендерийн үүргийн хандлагыг хатуу өөрчлөх бэлгэ тэмдэг болгохын тулд гэртээ илүү их ажлыг хийхийг хүсэж байна хэмээн мэдэгдэж олны анхаарлыг татаж байсан. Гэсэн ч тэрээр өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлээрээ нэр хүндээ тэр чигт нь шалан дээр унагалаа. Учир нь хүүгээ төрөхийн өмнө гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орсон гэдгээ зарласан байна. Хэвлэлийн хурлын үеэр Мияазаки, “Миний зүй бус үйлдэл олон хүнийг зовоосонд туйлаас уучлал хүсэж байна” хэмээн мэхийн уучлал хүсчээ. 

Мөн тэрээр, “Би салахаар шийдсэн цор ганц хүн биш. Гэхдээ хэрвээ боломжтой гэх юм бол би эхнэртэйгээ үргэлжлүүлэн амьдрах боломжтой” гэж хэлжээ. 

Япон улсын парламентын түүхэнд өмнө нь нэг ч гишүүн хүүхэдтэй боллоо гээд чөлөө авч байгаагүй юм. Тухайн үедээ түүний энэ шийдвэрийг олон хүн тэр дундаа, намын гишүүд нь шүүмжилж, гэр бүлээс илүү улс, засгийн газрын үүргийг чухалд тавих хэрэгтэй гэцгээж байсан юм. Мияазакигийн эхнэр Мегуми Канеко мөн хуульч бөгөөд 7 хоногийн өмнө хүүгээ төрүүлжээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.