Өнгийн буузыг хэрхэн хийх вэ?

Twitter Print
2020 оны 02-р сар 19-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Сар шинийн баярын идээгээ шууд утгаар нь өнгөлөг болгохыг хүсч байна уу?. Тэгвэл та гэртээ байгаа хүнсний ногоонуудыг ашиглахад л болно. Ингэлээ гээд буузны амт чанарт өөрчлөлт гарахгүй. Ийм өнгийн буузыг ялангуяа бага насны хүүхдүүд сонирхон иднэ.

Орц: Мах, сонгино, давс, амтлагч, гурил, ус, хүрэн манжин, лууван, спинач буюу бууцай

1. Мах, сонгино, давс, амтлагчаа жижиглэн хэрчээд хольж бэлтгэнэ.

2. Хүрэн манжин - хүрэн, лууван – улбар шар, спинач – ногоон өнгийг гаргадаг. Хүсвэл эдгээр ногоонуудын оронд хүнсний зориулалтын будаг хэрэглэж болно.

3. Ногоогоо тус тусад нь миксердэж, шүүсийг нь гаргаад гурил зуурах усандаа хийнэ.

4. Бэлэн болсон өнгийн усаараа гурилаа зуурна.

5. Өнгийн гурил, махаараа буузаа хүссэн хэлбэрээ гарган чимхэнэ.

6. 15-20 минут жигнэсний дараа солонгын өнгөт бууз маань бэлэн болно.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.