IX Богдын “Лагшин эрдэнэ”-ийг төв дуганд заллаа

Twitter Print
2016 оны 02-р сар 15-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр цагаан сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна. Эл өдөр Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслол ийнхүү Гандантэгчилэн хийдэд боллоо.

Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураасан билээ.

Түүнээс хойш дөрвөн жилийн турш Богд гэгээнтний шавь нар Багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчлан шүтээн болгон бүтээсэн билээ.

Шүтээнчлэн бүтээсэн лагшин эрдэнийг Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд өнөөдөр 13:00 цагт залж, равнай мандал өргөлөө. Гандантэгчинлэн хийдэдV, VII, VIII дугаар Богдын шарилын сүм байдаг аж. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд эдгээр Богдын шарилыг бүрэн бүтэн авч үлдсэн бөгөөд өдгөө ийнхүү IX Богдын “Лагшин Эрдэнэ” нэмэгдэж байгаа юм байна.

Сүсэгтэн олон IX Богдын “Лагшин Эрдэнэ”-д мөргөх үйл ажиллагаа нээлттэй бөгөөд IX Богд Жэвзүндамба хутагтын “Лагшин Эрдэнэ” Гандантэгчинлэн хийдийн төв дуганд ийнхүү байнга залаатай байх юм. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.