Шамбарам буюу цагаан мах эргэх өвчин, түүнтэй тэмцэх аргууд

2017 оны 01-р сар 11-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Бидний ярьж заншсанаар цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой хэмээн нэрлэдэг юм. Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч, цvлхэн vvссэнээр илэрдэг. Ингэж vvссэн цvлхэн шулуун гэдэсний салстыг тvрж шамбарамын зангилааг бий болгодог байна. 

Энэхvv шамбарамын зангилааны үүссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж vздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг. Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бvлэн vvсгэдэг. Энэ vед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Шамбарам vvсэх шалтгаан

Өтгөн хатах, олон дахин гvйлгэх, архи спиртийн төрлийн бvтээгдэхvvн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хvнд зvйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин vvсэх шалтгаан болно. 

Эмэгтэйчvvдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин vvсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна. 

Дотор байрлалтай шамбарамын шинж 

Дотор байрлалтай шамбарамын vед онцын зовиур илэрдэггvй. Ихэнх тохиолдолд хvмvvс хvндээр бие засах vед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хvндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг. Зарим тохиолдолд цvлхэн хагарч цусан бvлэн vvсгэдэг. Ийм vед яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. 

Шамбарам өвчин нь өвчтөний амь насанд төдийлөн аюултай биш юм. Уг өвчнийг ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд эмнэлгийн хувьд шамбарам өвчнийг vе шат, зэрэглэлээс хамааран эмийн, мэс заслын зэрэг аргуудыг хэрэглэн эмчилж байгаа. Мэс ажилбар нь хvний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагvй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. 

Сvvлийн vед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм. 

Гадна байрлалтай шамбарамын шинж 

Гадна байрлалтай шамбарамын vед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хvний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ vед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хvндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгvй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжvvд илэрдэг. Энэ өвчнөөр хvмvvс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгvй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгvйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.

Урьдчилан сэргийлэх аргууд

Хувийн ариун цэврийг сахих.

Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагvйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан vрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бvлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгvй байж болно.

Өтгөн хаталт болон гvйлгэлтээс сэргийлэх

Өтгөн хатах нь хvндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гvйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай. Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий.

Судалгаанаас харахад хэвийн vед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Vvнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2–3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илvv суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу. 

Өтгөн хаталтаас сэргийлэх

Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Єтгєн хатах зориуртай хvмvvс хvнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зvйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сvv, тоост хэрэглэдэг хvмvvс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгvй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хvнс хэрэглэж гvйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин vvсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаанаар суух болон зогсох, хvнд зvйл өргөхөөс зайлсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хvнд зvйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт vvсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй vедээ 1-2 цаг тутамд 5 минут амрах, хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хvнд зvйл өргөхөөс татгалзах хэрэгтэй. 

Ууц нуруу, өгзгөө дулаан байлгах

Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хvний хувьд аль болох хvйтэн газар суухаас зайлсхийн бvлээн гудас хэрэглэх нь зvйтэй. 

Байнга угааж байх

Өдөр бvр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрvvл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирснаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Халуун ногоо болон спиртийн төрлийн зvйлийг хvнсэндээ хэрэглэхээс зайлсхий. Халуун ногоо, улаан чинжvv, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгvй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон vрэвсvvлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хvнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хvндрэх шалтгаан болж өгдөг юм. 

Буруу эмчлэхээс зайлхий

Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хvн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг. Орчин vед шулуун гэдэсний амсрын дээрх өвчнvvд нь бvрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь өвчний оношийг зөв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бөгөөд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь өвчин хvндрэх, эдгэрэхгvй байх шалтгаан болдог юм шvv.

Арчилгаа

40 – 45 хэмийн бvлээн усаар онгоцыг дvvргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дvрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ vед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг vрэвсэл, мэс заслын дараа илvv удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагvй юм. 

Цагаан мах эргэсэн бол гэрийн нөхцөлд хийж болохоор өөр хэд хэдэн эмчилгээ байдаг.

– Биеийнхээ тухайн газрыг цэвэрхэн байлга. Үүний тулд давс хийсэн бүлээн усанд 15 минут сууна (энэ нь мөн өвчин намжаахад тустай). Цус гарсан ч энэ эмчилгээ тустай. Бие засахдаа 00-ийн цаасаар битгий арч. Усаар угаагаад зөөлөн, үнэрт бодисгүй 00-ийн цаасаар хатаа. Саван хэрэглэхгүй байсан нь дээр.

– Сармисний хумсны хальсыг хуулж хутгаар хатгаад лаа мэт ашиглавал өвчинг намдаах болно. Гэтэл долоо хоногт 2-3 удаа л ашиглаж болно!

– Лааны оронд мөн, хальслаад хүссэн хэлбэртэй болгосон төмсний хэсэг ашиглаж болно.

– Гадил аяга сүүнд буцалгаж ууна. Өдөрт 4-5 удаа.

– Гадилын хальсыг бүү хая! 2 аяга усанд 3 ширхэг гадилын хэрчсэн хальсыг зөөлөн гал дээр тал болтол нь буцалгана. Хүсвэл зөгийн балаар амталж болно. Унтахаасаа өмнө ууна. Цагаан мах байхгүй болтол уу. Цагаан мах дахин эргэхээс сэргийлэхийн тулд долоо хоногт 1 удаа уусаар бай.

– Хатсан 3-4 ширхэг инжир жимсийг шөнөжингөө усанд дэвтээж өглөө стакан бүлээн ус уусны дараа иднэ. Бас өдөржингөө дэвтээгээд орой иднэ. Энэ эмчилгээг 3-4 долоо хоногоор үргэлжлүүлнэ.

– Хатаасан чавга адилхан маягаар ашиглавал мөн ч тустай. Өтгөн хатахаас сэргийлнэ.

– Улаан перец цусны эргэлтэд сайнаар нөлөөлж судаснуудыг бэхжүүлж өгнө. Жижиг халбага хатаасан улаан перецийг халуун усанд хийж ууна. Эсвэл 50 гр улаан перец 38%-тай цагаан архинд хийж харанхуй сэрүүн газар хадгална. Энэ бэлдмэлээс өдөр бүр жижиг халбага уух нь зүрх судасны системд сайн. Эсвэл улаан перецний нунтаг вазелинтай холиод эргэсэн цагаан махан дээр шууд түрхэж болно. Улаан перец мөн цус тогтоохдоо сайн болохоор ялангуяа цус гарсан цагаан маханд түрх, эсвэл шулуун гэдсээр хийсэн ч болно. Энэ нь мэдээж эхний ээлжинд жаахан хорсоно гэхдээ бодсоноос хамаагүй гайгүй болж удахгүй мэдэгдэхгүй болно.

– Цагаан лууван их тустай. 100 гр үрсэн цагаан лууван жижиг халбага зөгийн балтай хольж иднэ. Өдөрт 2 удаа. Үрсэн цагаан лууванг сүүтэй холиод үрэвссэн цагаан махан дээр түрхвэл өвчин намдааж, хавдсан хэсгийг буулгахад тустай.

– Сонгино их тус болно. 30 гр сонгино үүрээд стакан усанд хийж ууна. Өдөрт 2 удаа, хэдэн хоногийн турш. Сонгиноор мөн цагаан маханд түрхэх “эмчилгээний тос” хийж болно: 2 аяга дүүрэн жижиглэсэн юмуу үрсэн сонгиныг гурилтай хольж түрхэх тос мэт харагдтал тосонд шарна. Үүнийг унтахаасаа өмнөхөн цагаан махан дээрээ өтгөн гэж түрхээд боолтоор бооно. Үүнийг 2-3 өдөр хийнэ.

– Бор талхан дээр байдаг бяцхан сесам үр тустай. 20 гр үрийг 500 мл усанд буцалгана. Буцалгаад ус нь 3/1-ээр буурсан буюу 350 мл болсны дараа хөргөөд хэрэглэнэ. Өдөрт хоёр удаа стаканы 1/4-ийг ууна. Хэрэв таны цагаан мах эргэсэн бол та дээрх эмчилгээнээс аль болохоор олонг сонгон хэд хэдэн өдрийн турш хийгээрэй. Цагаан мах чинь байхгүй болсон ч хийсэн эмчилгээгээ хэд хоногийн турш үргэлжлүүлэх хэрэгтэй. Цагаан мах дахин эргэхээс сэргийлж дээр дурдсаны дагуу хоолны дэглэмээ өөрчлөөд, мөн биеэ тэнхрэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд биеийн дасгал, ялангуяа гэдэсний хавийн цусны эргэлтийг сайжруулах гэдэсний дасгал чухал. 

Хошногоны амсрын булчин чангаруулах тусгай Кегел гэдэг дасгал мөн чухал: Өглөө оройд орон дотроо байхдаа 100 удаа хошногоо хавчих, суллах дасгал маш амархан бөгөөд үүнийг хийхэд ямар нэгэн техник хэрэгсэл шаардахгүй, цаг бараг орохгүй. Мөн дээрх эмчилгээнүүдэд гаж нөлөө байдаггүй учраас эрүүл мэндээ сахих үүднээс үе үе хийвэл илүүдэхгүй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.21.106.125) 2017-05-20 11:57
      • 0
      • 0

      баярллаа маш хэрэгтэй зөвлөгөө авч чадлаа,

      Хариулах

    • ЭКО ТОС 95174551

      (103.26.195.153) 2017-04-11 01:21
      • 0
      • 0

      Хус модноос уламжлалт аргаар боловсруулан гаргаж авсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн “Эко тос” зарж байна. Утас:95174551 Шамбарам буюу цагаан мах эргэх өвчнөөр шаналж ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй байгаа бол та манай тосыг хэрэглээд үзээрэй. Үр дүн хурдан хугацаанд эрс мэдэгдэх болно.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.207) 2017-04-13 12:33
      • 0
      • 0

      vne hed ve

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.250) 2017-03-26 00:09
      • 0
      • 0

      1 r emnelegiin emchd uzuulsen hagalgaand oroh shaardlagati bna gehdee naana ni taria hiilguulj bolmo geheer tariulii ged toli tavij bgad tarisan 120 myngaar gants l tardag daraa ni unetei em laa 2 bichij ogson.bugdiig ni heregleed duussan.odoo hundreheer zoviurlaad bh yum.ochij uzuulsen lde odoo teged yvj bai l geh yum heren sariin daraa hagalnaa gene.

      Хариулах

    • YOPE

      (45.117.32.3) 2017-03-22 01:11
      • 0
      • 1

      Baypllaa :D :D

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.213) 2017-03-15 17:38
      • 0
      • 0

      Sain bnuu ? Bi ene owchnoor hagalgaand orood odoo 14 honj bna. Apprataar orson ehendee aimar bsn odoo aria gaigvi bolj bna. Hagalgaanii daraah gam bas dasgal hezee hj ehleh we? Er ni hvndersnii daraa zowiur bgaal bgaa ene her udaan vrgeljleh bol?

      Хариулах

    • zochin

      (103.23.51.2) 2017-03-12 11:38
      • 0
      • 0

      sain baina uu tsagaan mah ergeed bsiimaaa tgd butsaagaad hiigeed zgr blsimaa tgsen odo il gardsan mah baihgvi ch gadnaa hawdaad suuj bosoj bolohgvi zowiuurtai bna emchilj bsn hvn bnu ???

      Хариулах

    • bb

      (202.70.42.74) 2017-02-20 14:04
      • 0
      • 0

      Хүмүүүсээ миний цагаан мах эргээд бас их хэцүү байсан. Энэ 88739465 гээд хүнээс сүүлний өөхтэй тос авсан. Одоо харин арай дээрдээд өвчин нтр нь байхгүй болсоон. Тосоо түрхээд байвал гайгүй болчих юм шиг санагдаад байгаа ш дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.211) 2017-03-24 12:29
      • 0
      • 0

      Ямар тос вэ гарч ирсэнийг нь гэрийн нөхцөлд яааж оруулах вэ их өвддөөд баына

      Хариулах

    • Зочин

      (202.131.231.54) 2017-02-04 01:03
      • 0
      • 1

      Үрэвсээд өвчтэй хэцүү байж бгад эмчид үзүүлэнд эмчилгээ аваад явсан ч унчиж гарч ирсэн хэсэг цааш орохгүй байсн тнгээд доргоны тос хэрэглээд нам болсондоо. Даанч ойрд өтгөн хатаад дахиад зовиурлаад эхэллээ

      Хариулах

    • ааа

      (202.70.46.227) 2016-12-26 20:20
      • 0
      • 0

      баярллаа

      Хариулах

    • ааа

      (202.70.46.227) 2016-12-26 20:20
      • 1
      • 0

      баярллаа

      Хариулах

    • bi

      (124.158.92.14) 2016-12-20 09:03
      • 0
      • 0

      bayrlalaa

      Хариулах

    • mmm

      (27.123.214.91) 2016-12-02 11:56
      • 0
      • 0

      Ene ch amargui owchin bnda ajilaach hiij chadahgui ....geriin nohtsold yaaj anagaah we dorgonii tos sain geh ym hereglej uzsen hun bnuu

      Хариулах

    • Зочин

      (212.253.233.12) 2016-11-09 04:53
      • 0
      • 0

      negent ergeed, unjaad edgechihsen mah mes zasalgvigeer alga bolj edgeh bol uu.hetsvv yum oooo

      Хариулах

    • Зочин

      (202.179.23.108) 2016-11-07 22:59
      • 0
      • 0

      1-remnelgiin emch nar mash sain emchildeg! altan gartai emch nat eruul enhiig husie!

      Хариулах

    • Ану

      (103.10.22.153) 2016-09-04 22:31
      • 0
      • 0

      аймар

      Хариулах

    • Зочин

      (202.179.10.30) 2016-05-11 10:56
      • 0
      • 2

      энэ аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлмээр санагдаж байна. би ч бас энэ өвчнөөр шаналж байгаа хүн. ийм сайхан аргууд байдгийг мэдсэндээ маш их баяртай байна.

      Хариулах