Хүүхдийг ухаантай болгоход шаардлагатай зүйлсийн жагсаалт

2017 оны 07-р сар 09-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Сэтгэл зүйчид хүүхдийг ухаантай болгохын тулд зайлшгүй хийж байх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргасан байна. Эцэг эхийнх нь удмын ген хүүхдэд байдаг ба тэрхүү генийг байнгын идэвхтэй үйл ажиллагаанд оруулж чадвал таны хүүхэд ухаантай болж, ой тогтоолт нь сайжирна гэж судлаачид үзэж байна.

1.Аль болох их юм бичүүл

Хүн болгон тогтмол юм бичиж байвал шинэ санаа төрдөг ба аливаа асуудлыг дүгнэн бодож сэтгэхүй нь сайжирна. Ер нь хүүхдээрээ өдрийн тэмдэглэл хөтлүүлж сургах хэрэгтэй. Гэхдээ заавал өөрийн гараар бичүүлэх нь илүү үр дүнтэй.

2.Хүүхдийнхээ хором бүрийг үр ашигтай өнгөрүүлэх

Хүүхэд болгон хичээлээ тараад маш их ядарсан байдаг. Хэдийгээр ядарсан үед нь өөр зүйлийг санаачлан хийлгэх эсвэл өөрийнх нь сонирхсон сэдвээр ярилцаж ч болно.

3.Цусны эргэлтийг нь сайн анхаар

Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Тоглоомууд хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж чаддаг гэсэн ч тархины үйл ажиллагаа сааталд ордог тул аль болох тодорхой хэмжээнд барьж байх нь зүйтэй. Хүүхэд хэдий чинээ хөдөлгөөнтэй байна төдий чинээ цусны эргэлт нь сайн байна гэсэн үг. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь цусны эргэлтийг удаашруулдаг учраас хүүхдийн хөдөлгөөнийг үймүүлж байна хэмээн хэт их хорьж болохгүй. Хөдөлгөөн бол хүүхдийг ухаантай болгох хамгийн зөв үйлдэл гэж үздэг.

4.Гадаад хэл сурах

Хэрвээ та хүүхдийнхээ ой санамжийг сайжруулмаар байвал гадаад хэл сургаж байгаарай. Энэ нь зөвхөн хүүхэд ч бус томчуудын хувьд ч чухал юм. Гадаад хэл сурах нь хүний цээжлэх чадвар, ой санамжийг дээшлүүлдэг төдийгүй оюун ухаанаа төвлөрүүлэх, сэргээн санах чадварыг нэмэгдүүлж байдаг.

5.Авсан мэдээллийг бусадтай байнга хуваалцах

Аливаа зүйлийг өөрийн болгож дараа нь хамгийн шилдэг арга нь бусдаас хуваалцах явдал юм. Хүүхэд бүхэн юм болгоныг төгс эзэмшиж чадахгүй амжилт гаргасан үед нь худлаа магтаж болохгүй аль болох дараагийн суралцах зүйлийнх нь талаар өөдрөг сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. Сурч авсан зүйлийнх нь талаар аль нь зөв аль нь буруу болохыг байнга ярилцаж чадвал цаашдаа хүүхэд өөрөө дүгнэх чадвартай болно.

6.Зөв унтахад нь анхаарлаа хандуул

Хүний биеийн болон оюун ухааны чадамж нь зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүүхдийн сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой бөгөөд дутуу нойртой хүн сэтгэх нь багасаж зөвхөн механик үйлдэл л хийж чаддаг байна. Тийм учраас хүүхэд яагаад дутуу нойртой байгаа шалтгааныг нь олж эрүүл мэндэд нь зайлшгүй анхаарах хэрэгтэй.

7.Хүүхдийн хоол хүнсэнд аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх

Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгч тархинд ирэх замыг засаж өгдөг. Төмрийн дутагдалд орвол тархины үйл ажиллагаа эрс буурна. Төмрийн агууламж бүхий тугал, тахианы мах, хонины шарсан элэг, бөөр, какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, чанасан вандуй, шош гэх мэт бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэвэл төмрийн дутагдалд орохгүй байж болно.

8.Холестириний хэмжээг анхаарах

Холестириний хэмжээг анхаарах: Хүний бие махбодод холестириний гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн хамаарна. Холестирин ихэдсэнээс зүрх судасны систем гэмтэж, энэ нь цусанд нөлөөлж тархины цусан хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, санах ой тогтоолт буурч, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.