Гэр хорооллын айлууд тохилог сууцанд орно

Twitter Print
2016 оны 02-р сар 13-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан. Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршилд, 57 хэсэгчилсэн талбайд 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.  Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2000 гаруй иргэн тохилог сууцаар хангагдсан байна. Тэгвэл 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Тодруулбал,
Баянзүрх дүүрэгт:              
Зургаан талт ХХК – 150 айлын орон сууц
Гангар инвест ХХК – 168 айлын орон сууц
Баганат өргөө ХХК – 144 айлын орон сууц
 
Сонгинохайрхан дүүрэгт:
Стандарт проперти групп ХК – 262 айлын орон сууц
Хера пропертийз ХХК – 320 айлын орон сууц
 
Сүхбаатар дүүрэгт:
Пример инвестмент групп ХХК – 60 айлын орон сууц ашиглалтад орж гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүд тохилог орон сууцанд орж, Улаанбаатарын утааг тэр хэмжээгээр бууруулах боломжтой болж байна. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.87.45) 2016-02-13 23:53
      • 0
      • 0

      Manai aimag hezee hot dahin tuluvlultuu ajil hereg bolgoh yum bol doo

      Хариулах