Хайртдаа зориулан зүрхэн хэлбэртэй бялуу хэрхэн хийх вэ

Twitter Print
2018 оны 02-р сар 13-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Тун удахгүй гэгээн хайрын илрэл болсон Валентины баярын өдөр тохиох гэж байна. Харин та хайртдаа өгөх бэлгээ сонгосон уу? Үгүй бол танд хайраа илчилсэн зүрхэн бялууг хэрхэн хялбархан хийх хайрын жорыг хүргэж байна.

60 мин

Шарах шүүгээг 177С хэмд халаана. Ингээд гурил, baking soda, элсэн чихэр, давс, какаог хийж сайтар холино.

Хайлуулсан масло, сүү, ванилийн охийг хийнэ.

Ингээд жигд зуурмаг болтол нь гараараа сайтар хутгана эсвэл автомат холигчид хийн дээд хурдаар 3 минут холиорой.

Үүний дараа өндгийг хагалж миксэрдээд хийх ба өндөгний шар задарч уустал сайтар хутгана. Автомат миксир хэрэглэвэл илүү сайн.

Ингээд диаметр болон тэгш өнцгөөрөө тэнцүү дөрвөлжин болон дугуй хэлбэртэй саванд бялууны зуурмагаа тэгш өндөртэйгөөр хувааж хийгээд халаасан шарах шүүгээнд хийж 40-45 минут болгоно. Бялуу болсны дараа шарах шүүгээнээс гаргаж 30-40 минут сайтар хөргөсний дараа дугуй хэлбэртэй бялууг дундуур нь тэгш хувааж дөрвөлжин хэлбэртэй бялууны хоёр талд байрлуулна.

Зүрхэн хэлбэртэй кекс маань бэлэн боллоо. Одоо хайртынхаа дуртай крем, чихэр, жимс жимсгэнэ, шоколад зэргээр чимэглэх зугаатай ажил үлдлээ.

Та хүссэн кремээ хийж бялуугаа бүрээрэй. Эсвэл бэлэн зарагддаг савалгаатай крем ч хэрэглэж болно.

Ингээд хайлуулсан шоколад зэргээр бүрж чимэглээрэй. Мөн өөрийн зүрх сэтгэлийг илчилсэн хайрын үгсээ бичиж болох юм. Амжилт хүсье.

Жимс жимсгэнээр чимэглэж болно.

www.1000jor.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.