ОХУ Крымд их хэмжээний цэрэг төвлөрүүллээ

Twitter Print
2016 оны 02-р сар 12-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Зэвсэгт хүчин энэ долоо хоногт Крымд өргөжүүлсэн хээрийн сургуулилт хийсэн нь олон улсын анхаарлыг татав. Болзошгүй аюулаас сэргийлж, хариу цохилт өгөх зорилгоор хэмээн тайлбарлаж буй уг сургуулилтад ОХУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд тойрог тэр чигтээ оролцсон байна.

ОХУ-ын ерөнхийлөгч  Владимир Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд хүлээн авч уулзан сургуулилтын явцтай танилцсан байна.  Батлан хамгаалах сайдын тэмдэглэснээр, сургуулилтад нийтдээ 8,5 мянган цэргийн албан хаагч, 900 мянган техник, тэрчлэн байлдааны хөлөг онгоц, нисэх онгоц, нисдэг тэрэг оролцсон бөгөөд сургуулилтай холбоотойгоор Крым дэх цэргийн бие бүрэлдэхүүний тоо огцом өссөн гэдгийг Батлан хамгаалах яамнаас тэмдэглэжээ.

Хээрийн өргөжүүлсэн сургуулилтын Төв штабууд Ростов муж, Севастополь, Симферопольд төвлөрч байсан бол цэргийн бие бүрэлдэхүүн нийтдээ гурван мянган километр сунасан, 18 хээрийн сургуулилтын талбайд сургуулилт хийжээ.

Батлан хамгаалах сайдынэ тэмдэглэснээр, 2016 оны эхний улиралд ОХУ-ын Зэвсэгт хүчин тэрчлэн Сербид олон улсын энхийг сахиулах тактикийн сургуулилт хийх гэж байгаа бөгөөд энэ тухай холбогдох яриа хэлэлцээр хийхээр ОХУ-ын Агаарын десантын дайчдын удирдлага Белград хотноо очоод байгаа ажээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.