Долоо хоногийн дотор яаралтай турах арга

2017 оны 05-р сар 30-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Хэрэв танд долоо хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал яах вэ? Үнэхээр ийм шаардлага тулгарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой амин дэмээ авахын зэрэгцээ долоо хоногт хамгийн доод тал нь таван килограмм турдаг гэнэ.

Нэг дэх өдөр: Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг бэлтгэхдээ гурван ширхэг сонгино, гурван ширхэг лууван, байцаа, хоёр ширхэг амтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь буцалгана. Эхний өдөр та шөл, жимснээс гадна чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууна.

Хоёр дахь өдөр: Дуртай хүнсний ногоогоо өдөржин иднэ.

Гурав дахь өдөр: Энэ өдөр хүнсний ногоо, жимс идэж, лимонтой ус ууж, шөлөө идэж өнжинө.

Дөрөв дахь өдөр: Шөл, хүнсний ногоо, жимсийг хүссэнээрээ хэрэглэж болно. Зөвхөн гурван ширхэг банана нэмж иднэ.

Тав дахь өдөр: Өдөр 800 грамм өөхгүй үхрийн мах идэж болно. Бас улаан лоолийг хүссэнээрээ идээрэй. Таван аяга ус ууж, шөлнөөсөө нэг аягыг ид.

Зургаа дахь өдөр: Үхрийн мах, хүнсний ногоог хэрэглэж болно. Идэх дур хүрвэл махаараа бифштекс хийж тосгүй шараарай. Жигнэсэн ногоо их ид.

Долоо дахь өдөр: Будаа, хоёр аяга жимсний шүүс, хүнсний ногоо, ус ба шөлөө идэж өнжинө.

Анхаарах зүйлс: Та хүссэн үедээ энэ дэглэмийг барьж болно. Гэхдээ хоёр дэглэмийн хооронд доод тал нь хагас сар өнгөрөх ёстой. Дэглэм барих хугацаандаа дасгал хийвэл сайн. Дэглэм барих хугацаандаа согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа уухыг хатуу хориглоно. Дэглэмийн үед тосонд шарсан хоол идэж болохгүй. Хэрэв тамхи татдаг бол аль болох бага татахыг хичээ. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.