Хамгийн их "уудаг" орнуудын жагсаалт шинэчлэгдэв

Twitter Print
2019 оны 07-р сар 29-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Хорвоо ертөнц даяар хамгийн их “гудрах” дуртай үндэстэн ястнуудыг олон улсын эрдэмтэд, шинжээчдийн баг тодруулсан байна. Сонирхолтой нь эхний байранд оросууд биш, Өмнөд Солонгос орсон байх бөгөөд тэд оросуудаас хоёр дахин илүү, шведүүдээс арав дахин их уудаг болох нь тодорхой болжээ.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ард түмэн хамгийн их уудаг гэх онол шинжлэх ухааны хүрээнд байдаг бол харин сүүлд тогтоосон үнэлэмжээр хамгийн их уудаг нь өмнөд хагасын хүн ард болж таараад байна. Жишээлбэл, филиппинчүүд Ирландад оршин суугаа хүн амаас бараг хоёр дахин илүү архи дарс хэрэглэдэг аж.

Euromonitor агентлагийн мэргэжилтнүүдийн дүгнэснээр, дэлхий дахинд архи, согтууруулах ундаанд хамгийн их дурладаг хүмүүс Өмнөд Солонгосчууд болж таарсан бөгөөд тус улсын иргэн бүрт долоо хоногтоо 13,7 орц архи дарс ноогддог бол оросуудад хоёр дахин бага, шведүүд бол бүр арав дахин бага хэмжээний архи дарс хэрэглэдэг гэнэ.

Харин хамгийн их “уудаг” эхний арван улс орнуудын дотор Украин орсон бөгөөд долдугаарт жагссан тус улс долоо хоногтоо нэг хүнд 3,9 орц байгаа бол АНУ 11-рт (3,3 орц) жагссан байна. 

Euromonitor  агентлагийн мэргэжилтнүүдийн тооцоолсон нэг нэгж орц гэдэг нь 340 грамм шар айраг болон дарс, 140 грамм найруулсан болон 42 грамм өндөр хатуулагтай архи байгаа аж. Энэн үзүүлэлтээр Египет, Индонез улсууд сүүл мушгисан байна.

Өмнөд Солонгосын иргэд архинд хэт дурладаг болсон шалтгааныг мэргэжилтнүүд хор холбогдлыг нь зүгээр мэддэггүйгээс хэмээн тайлбарлаж байгаа бол "Архи их уухын хор холбогдлыг таниулсан албан ёсны удирдамж, заавар засгийн газраас гаргадаггүй" гэж нэгэн шинжээч мэдэгдсэнийг Al Jazeera English уламжилсан байна.

Гэтэд зарим шинжээчдийн үзэж буйгаар Өмнөд Солнгосын иргэдийн ажиллах цаг дэлхий дээр хамгийн урт байдгийн дээр чөлөөт цаг, ажил хэрэг, бизнес хүрээний яамр ч үед архи дарс хэрэглэх нь уламжлал болсон асуудал байдгаас учраас тэр аж. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.