Цагаан сарын шагайн наадаан

Twitter Print
2018 оны 02-р сар 16-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Шагайн наадгай нь Монголчуудын уламжлалт тоглоом наадгай юм. Нүүдэлчин соёлтой Монгол зон олон таван хошуу малынхаа шагайгаар эртнээс тоглон, наадаж иржээ. Шагайгаар наадах тоглоом нь:

1.Шагай авах (шүүрэх)

2.Шагайгаар дөрвөн бэрх хаях

3.Шагай харвах 

4.Шагайгаар морь уралдуулах 

5.Шагайгаар таалцах 

6.Шагайгаар алаг мэлхий өрөх (засах) гэсэн хэд хэдэн янз байдаг.

Эдгээр тоглоом нь тус бүрдээ тодорхой агуулга, тус тусдаа тоглох нарийн дэг, дүрэмтэй.

Шагай шүүрэх:

Тоглох хүмүүс бөөгнөрөн сууж олон шагайн дундаас дээш нь сум (хөө хуяг) аа хаяж ирэхийн хооронд шагайгаа гараараа шүүрч түүн дээрээ сумаа тогтоож авна. Хэрэв сумаа тогтоож чадахгүй бол шүүрсэн шагайгаа их шагайндаа буцааж хийнэ. Аль олон шагай зөв шүүрсэн нь хожно. Энэ тоглолт нь хожсон хүндээ 

- Шагайны баян 

- Шагайлцахын мэргэн нь Та боллоо гэж сумаа өгдөг горимтой ажээ.

Энэ тоглоом нь гарын хөдөлгөөнийг чангаруулах нүдний харцыг хурц болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие бялдарын дасгал болдог байна.  

Дөрвөн бэрх хаях:

Дөрвөн шагайгаар дөрвөн бэрхийг хаяж тоглоно. Дөрвөн бэрх нь (морь, тэмээ, хонь, ямаа) буулгаж аль түргэн буулгасан нь хожно.

- Дөрвөн бэрх минийх

- Түмэн сүрэг манайх гэж хожсон хүндээ хэлээд дөрвөн шагайгаа авдаг журамтай. Энэ тоглолт нь малыг эрхэмлэн үзэх, малч сэтгэлтэй болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны дасгал болно.