Битүүнд нялх хүүхдийн нэрийг дууддаггүй

Twitter Print
2018 оны 02-р сар 15-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Монголчууд битүүний өдрийг  тусгай зан үйлээр үддэг горимтой. Хэрэв хүнээс мөнгө, эд бараа зээлсэн бол даруйхан эргүүлэн өгч, хэрэлдэж эв түнжин хагарсан хүнтэйгээ зориуд уулзаж эвлэрдэг уламжлалтай. Үүнээс гадна айл бүхэн бурхан шүтээнээ тахин, гэрийнхээ тоос шороог цэвэрлэж, идээ будаагаа засдаг. Энэ өдрийн гол ёсын нэг нь Лхам бурхныг баярлуулах юм. Үүний тулд үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг уламжлал бий.

Мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айлууд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундаганд хийж тавьж болно. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилаа шүтэж, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ. Лхам бурхныг баярлуулахад нэг сайн үйл нь мянга болон дэлгэрч, буян хураадаг аж. Хамгийн гол нь нар жаргахаас өмнө битүүлэх ёстой байдгийг санаж явууштай.

Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой эсвэл өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Харин толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг уламжлалтай. Мөн бууз жигнэж, банш чанан айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг ажээ.  Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо ч тэнүүчлэнэ гэж үздэг. Мөн шөнө айлд хоновол сүнс нь төөрнө гэжээ. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос тухайн жилд гай гамшиг тохиолдоно. Харин цадтал нь хооллох ёстой. Үүнээс гадна гэр харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дууддаггүйг мэдэж авахад илүүдэхгүй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tangie

      (188.143.234.155) 2016-07-24 08:04
      • 0
      • 0

      C’est sûr que les comparaisons avec la période contemporaine sont tentantes ! Mais qumoiqur;s&porte ! C’est fort bidonnant. De plus, le blog nous apprend qui était le président de la république en 1909 et nous incite à lire une histoire de la 3ème république. N’est-ce pas une sacrée performance ?

      Хариулах