Салат зуушийг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цаг байлгана

Twitter Print
2016 оны 02-р сар 08-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай. Жишээ нь: Лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн аюултай болсон байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.
     
  • Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх,
     
  • Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг 1 ширхэг бичил биетэн 20 минут тутамд 2 болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь 4 цагт 4,096 ширхэг, 8 цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.