Монгол цаг тоолол ба өдрийн сайн цагууд

Twitter Print
2017 оны 12-р сар 03-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Монгол цаг тоолол

Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг. Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл: 

Хулгана цаг – Шөнө дөл 23.40 – 01.40

Үхэр цаг – Шөнө дөл хэлбийх 01.40 – 03.40,

Бар цаг – Гэгээ шарлах 03.40 – 05.40, 

Туулай цаг – Үүр цайх 05.40 – 07.40,

Луу цаг – Нар мандах 07.40 – 09.40,

Могой цаг – Нар хөөрөх 09.40 – 11.40,

Морь цаг – Үд дунд 11.40 – 13.40,

Хонь цаг – Үд хэвийх 13.40 – 15.40, 

Бич цаг – Нар гудайх 15.40 – 17.40, 

Тахиа цаг – Нар жаргах 17.40 – 19.40, 

Нохой цаг – Үдэш 19.40 – 21.40,

Гахай цаг – Харуй бүрий болох 21.40 – 23.40 гэсэн цагийг тус тус заадаг.

ӨДРИЙН САЙН ЦАГУУД:

Хулгана, Морь өдрийн: Хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа цаг

Үхэр, Хонь өдрийн: Бар, туулай, могой, бич, нохой, гахай цаг

Бар, Бич өдрийн: Луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр цаг

Тахиа, Туулай өдрийн: Морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цаг

Нохой, Луу өдрийн: Могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг

Гахай, Могой өдрийн: Үхэр, луу, морь, хонь, нохой, гахай цаг 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.